Английн Халл хотын иргэн 62 настай Жекки Диббийг эмч нар 2016 онд хүнд өвчтэй гэж оношилжээ. Түүнд долоогоос илүү жил үлдээгүй гэж хэлсэн учир эмэгтэй үлдсэн амьдралаа аз жаргалтай өнгөрөөхөөр шийдэж хамаг эд хөрөнгөө үрж тансагласан байна. Тэрбээр нөхөр Робтойгоо хамт Туркт амарч, юу хүссэнээ худалдаж авч байжээ. Ойр дотныхонтойгоо аль хэдийн салах ёс гүйцэтгэсэн байна. Нөхөр нь эхнэрээ асрахаар ажлаасаа гараад байсан аж. Гэтэл жилийн дараа Жекки шинжилгээ өгөхөд огт өөр үр дүн гарчээ. Эмч нар түүнд буруу онош тавьсан байсан нь илэрч, депрессийн энгийн шинж тэмдгүүдийг хүнд өвчнийхтэй андуурсан болох нь тодорхой болсон байна.
Эмэгтэй ийнхүү удахгүй нас барна гэсэн бодолтой шаналж явсан ч эмч нарыг шүүхэд өгөхөөс татгалзжээ. Тэрбээр улсынхаа эрүүл мэндийн системд гомдолтой байгаагаа илэрхийлсэн байна.
О.Саша
Сэтгэгдэл ( 1 )
Saihan bisdakuud ve.har amia bodoj hamag yumaa uren taran hiigeed.shangaa hurtej guilgachin bolj de.