Будант Альбионы Дорсет гүнлэгийн нэгэн цөөрөмд ойрмогхоноос ижил хүйстэн хун нутаглах болж, хүмүүсийн нүдийг бүлтийлгэж байна. Telegraph сонинд энэ тухай мэдээлэл хэвлэгдсэн байна. Амьтан судлалын түүхэнд өмнө нь ийм тохиолдол бүртгэгдэж байгаагүй юм. Мэдээлэлд дурдсанаар, тэр хоёр яг л эр эм хун шиг аяглаж, тэр ч байтугай үр удмаа үлдээхэд бэлтгэн үүр барьж эхэлсэн байна. “Тэд үргэлж хамтдаа байдаг. Хаанаас нь ч харсан хос хоёр гэдэг нь тодорхойлж болохоор аягладаг. Манай Гүнлэгийн цөөрөмд мянга гаруй шувууд бий ч ижил хүйстнээ сонирхсон тохиолдол гарч байгаагүй” хэмээн мэдээллийн эх сурвалж өгүүлсэн байна.
Эрдэмтдийн өгүүлснээр ижил хүйстнээ сонирхох явдал амьтдын дунд газар аваад байгаа гэнэ. Ийм тохиолдол одоогийн байдлаар халим, оцон шувуу, муур, эмгэн хумс, чийгийн өт зэрэгт ажиглагдаад байсан бол хун тэдний эгнээнд нэгдлээ.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 6 )
xogiin ym baihiinmaa udaxgui sonoh baihaa xuritsal vildeed vr udmaa vldeedeg bol ch yaxav ijil xvisteng demjne ee
Ene hun,amitad chini yu l bolood bdiinmdee. Zawaarsiin
Manaid xuul baixgvi .xuultai 2ertei suuj bno.
Yaaj 2laa er medej baigaa yum be.
Delhii sunih n oirtoj bna daa.Hunii muu muuhai amitand hurtel haldaad ehelchij..
Mutation.