Д.Отгонжаргал: Манайхан ядаж л тагтаа болсныхоо дараа олны танил боллоо гэж бодох хэрэгтэй

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 01

 

“ОДДЫН ГЭРТ" булангийнхаа ээлжит дугаарыг уншигч танд хүргэж байна. Бид энэхүү булангаараа олны танил эрхмүүдийн гэрт нь очиж ярилцдаг билээ. Энэ дугаарынхаа зочноор “Voice” хамтлагийн дуучин Д.Отгонжаргалтай ярилцлаа.  

-Тоглолтын бэлтгэл ажил  гээд зав муутай байгаа ч бидний урилгыг хүлээн авч, цаг зав гаргасанд баярлалаа. Бэлтгэл ажил хэр сайн хангагдаж байна даа? 

-Миний хоёрдахь бие даасан "ХАЙРЛАХЫН ЖАРГАЛ" тоглолтын бэлтгэл ажил ид хийгдэж байна.  Бөхийн өргөө дээр хонох нь холгүй л бэлтгэлээ хийж байна шүү дээ. 2012 оны хоёрдугаар сарын 11-нд анхны бие даасан тоглолтоо хийж байсан. Түүнээс хойш зургаан жилийн дараа хоёр дахь бие даасан томоохон тоглолтоо хийх гэж байна. Дуулаачын бэлтгэлээс гадна тоглолтын бусад бэлтгэл маш сайн хангагдаж байгаа. Маш олон хүний хүч хөдөлмөрөөс тоглолт маань бүтнэ. Хөгжим, бүжиг гээд надаас гадна 90 гаруй хүн тоглолтод маань дуулж бүжиглэнэ. Тоглолтын зохион байгуулагчаар  дуучин Б.Болдын  "B soundпродакшны хамт олон ажиллаж байна. Харин тоглолтын найруулгыг "ACE" энтертайнмент хариуцаж байгаа. Уран бүтээлч хүн 2-3 цаг орчмын тоглолтыг хийхийн тулд хэдэн  сар хөдөлмөрлөдөг гэдгийг өөрийн биеэрээ мэдрээд л явж байна даа.

-Сонсогч фэнүүд нь дуучин Д.Отгонжаргалыг тоглолтоо хийхийг удтал хүлээсэн байх шүү?

-Аливаад би яардаггүй. Цаг нь болохоор аяндаа болно л гэж боддог. Энэ утгаар  бие даасан тоглолтоо хийх цаг хугацаа, тохироо нь одоо л ирж байна гэх үү дээ.  Уран бүтээлийн хувьд ч тэр тоог чухалчлах гэхээсээ илүүтэй чанартай уран бүтээл гаргахыг хичээдэг. Зарим үед бодсоноор болохгүй тохиолдол байна.

-Өнгөрсөн  хугацаанд урлагаасаа түр хөндийрч гадаадад сурч байгаад ирсэн бил үү?

-Тийм ээ. Урлагийн хүмүүс  уран бүтээлийн хажуугаар  боловсролдоо давхар  анхаарах шаардлагатай. Бид гадны соёл урлагийн ертөнцөөс суралцаж, судалж шинэ сонин содон зүйлсийг нь өөрсдийн бүтээлдээ шингээж байдаг. Үүнийг олж авах гарц нь мэдээж гадаад хэл. Тиймээс хэлний мэдлэгээ дээшлүүлэх зорилгоор гадаадад суралцаад ирсэн. Энэ нь миний хувьд оносон, зөв шийдвэр байсан. Суралцаж байх хугацаандаа соёлын түүвэр буюу  аялал жуучлал багагүй  хийсэн. Гаднын сонгодог урлаг болон театрт нь тоглогдож байгаа дуурь, хөгжмөн жүжгийг нь үзэж  мөн кино урлагийг нь хүртэл багагүй судалсан. Нэг жилийн хугацаанд зургаан улс орноор явж улс орнуудын түүх, соёл урлагтай нь танилцсан. Мөн дэлхийн дуу хөгжмийн хөгжил дэвшлээс бид хаана нь явна зэргийг харьцуулж дүгнэсэн гээд чухал хугацаа байлаа.


-Бид тэдний хөгжлийн хаана  нь явна?

-Ялангуяа Монголын сонгодог урлаг маш өндөр хөгжиж байна. Тал нутаг шигээ авьяас билэг нь огторгуй ертөнцөд түгсэн ард түмэн юм байна гэдгийг харлаа. Язгуурт урлаг бол угаасаа гайхалтай, НҮБ, ЮНЕСКО бүртгэгдсэн. Дэлхийд нэрээ дуурсгасан монгол дуучид олон бий. Энэ нь монгол дуучид дэлхийд үнэлэгдэж, өөрийн соёлоо дэлхийд түгээж буй томоохон жишээ. Ер нь урлагийн буян их ээ. Гадаад, дотоодын ертөнцтэй танилцаж, аялах боломжийг урлаг л бидэнд олгодог. Энэ хэрээр олон орны мундаг дуучидтай танилцаж танилын хүрээгээ ч өргөжүүлдэг.

-Таныг “Voice” хамтлагийн ганц эмэгтэй дуучин гэдгээр нь сонсогчид нь андахгүй. “Voice” хамтлагтаа байгаа юу, эсвэл чөлөөт уран бүтээлч болсон уу?

-Би хамтлагтаа дуулж байгаа. Цаашид хэдэн  ч жил  хамтлагтаа дуулахыг хэлж мэдэхгүй.  Хамтлаг маань анх байгуулагдахдаа Монгол поп опера урсгалыг эх орондоо хөгжүүлэхийг зорьсон. Мөн бид сонгодог дуунуудаас гадна монгол эх орны тухай, үндэсний үзлийг илүү оруулж дуулахыг эрхэмлэдэг. Одоо ч энэ зорилгынхоо төлөө явж байгаа. Удахгүй "Voice" групп үүсэн байгуулагдсаны 11 жилийн ой болно. Бид энэ хугацаанд маш олон уран бүтээл гаргасан. Урын санд 60 орчим уран бүтээл бий. Санхүүгийн асуудлаас үүдээд тэр болгон уран бүтээлээ клипжүүлж чадаагүй л дээ. Тоглолтынхоо орлогоос 10-20 хувиас  группийнхээ фонтыг бүрдүүлж  үүгээрээ уран бүтээлээ хийдэг. Бид одоогоор зогсолтгүй уран бүтээлээ хийж байна.  Хамтлагийг гишүүд маань сэтгэл нэгтэй, мэргэжлийн ур чадварын хувьд ч бие биендээ түшиг болсон уран бүтээлчид.  Хамгийн сүүлд хамтлагаараа  Н.Отгон гавьяатын хуучны нэгэн сайхан дуу болох “Бүүвэйн дуу”-г сонгодог хэлбэрт оруулж шинэчлэн дуулсан байгаа. Миний тоглолтод дуулагдана.


 

-Эх үрийн нандин холбоо тасардаггүйг харуулсан  “Миний ээж тэмээчин” дууны клип олон нийтийн хүртээл болсон цагаасаа эхлэн Монголын ард түмнийг байлдан дагуулсан хэвээр байгаа. Хүн бүрийн сэтгэлийн нарийн утсыг хөндөж, ээжийгээ улам их хайрлах, халамжлах тэр ухаарлыг та тус уран бүтээлээрээ харууллаа. Хуучны энэ сайхан дууг яагаад шинэчлэн дуулахаар болов.  

-Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Сангидоржийн аялгуу, Төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч, яруу найрагч П.Пүрэвсүрэнгийн шүлэг “Миний ээж тэмээчин” дуу XX-р зуунд бүтээгдсэн, нэгэн зуунаас нөгөө зуун дамжигдаж ирсэн гайхалтай бүтээл юм. Анх А.Сарантуяа гээд эмч бүсгүй гитартай дуулж Монголын ард түмний сонорт хүргэсэн. Ард түмний зүрх сэтгэлд мөнхлөгдөн, томоохон орон зайг хэдийнээ эзэлсэн ийм уран бүтээлийг дахин дуулна гэдэг маш том хариуцлага бас айдастай.  Ер нь хуучны дуунуудаас дуулахад уран бүтээлч бүхэн эмээдэг. Миний хувьд ч мөн адил, энэ сайхан дууг дуулах зориг зүрх байгаагүй л дээ. С.Сансаргэрэлтэх ахад Ч.Сангидорж гуайн уран бүтээлийн бүх эрх нь байдаг юм билээ. Тэрбээр “Миний дүү энэ дууг сонгодог хэлбэр рүү хувиргаад дуулаач ээ. Өөрийнхөө стиль, жанраар дуулвал болох юм шиг л санагдаад байх юм” гэж хэлж байсан юм. Миний хувьд өөртөө нэг л итгэлгүй байсан учраас хоёр жил гаруй дуулж зүрхлэхгүй явсан. Дуу нь өөрөө гайхалтай уран бүтээл учраас хэрвээ би энэ дуугаа дүрсжүүлбэл муу зураг авалт, муу утга агуулга хийж болохгүй гэж анхнаасаа бодож нэлээд хөдөлмөр зарцуулсан. Надаас гадна “ACE” энтертайнментийн хамт олны бүтээл. Тус уран бүтээлд багагүй цаг хугацаа орсон. Монголын ард түмний таалалд нийцсэнд  баяртай байгаа.

- Зураг авалт өнгөрсөн зун хийгдсэн үү?

-2017 оны зургадугаар сард Элсэн тасархайд хийгдсэн.

-Та дуулахаас гадна чамгүй чадварлаг жүжигчин гэдгээ “Ану хатан” киногоор харуулсан. “Миний ээж тэмээчин” дууны клипд өөрөө тоглоход энэ ур чадвар нь нөлөөлсөн байх. Мөн  МУГЖ Д.Мэндбаяр жүжигчний нөмөр нөөлөг, түшиг тулгуур  их байсан биз?

-Тэгэлгүй яахав. 2013 онд “Ану хатан” кино нээлтээ хийсэн гэхээр зургаан жил болсон байна. Жүжиглэх авьяас гэхээсээ өнгөрсөн хугацаанд  монгол болон гадаадад 2-3 удаа дуулалт жүжигт  тоглосон.  Дуулалт жүжиг бол зөвхөн дуулахаар хязгаарлагдах бус бүжиглэнэ, жүжиглэнэ, уйлна гээд хүнээс гарах бүхий л сэтгэл хөдлөл дуулалт жүжиг дээр гардаг. Энэ нь клипний жүжиглэлтэд нөлөөлсөн байх. Мөн жүжиглэх бүхий л боломж бололцоог олгосон хүн бол мэдээж Д.Мэндбаяр гавьяат.  Ямар ч байсан жүжиглэлт гэхээсээ илүү бодит байсан. Энэ бүх энгийн бөгөөд зүрхэнд ойрхон зүйлс манай ард түмний сэтгэлд хүрсэн юм болов уу гэж бодож байна


-Дуугаа бичүүлж байх явцдаа хоёр удаа бичлэгээ зогсоож, уйлсан гэсэн байх аа?

-Тийм ээ. Дууны үг яг л кино шиг нүдэнд бууж байсан. Клипний хувьд уйлдаг нь үнэхээр чин сэтгэлээсээ уйлсан. Үнэхээр дүрдээ орж уйлсан. Д.Мэндбаяр гуай намайг уйлуулсан. Тийм мундаг хүн миний ээжид тоглоод миний зүрх сэтгэлээс гарах тэр нулимсыг надад өгөөгүй бол би магадгүй уйлахгүй ч байсан байж магадгүй.  Миний ээж  Говь –Алтай аймгийн Цээл сумын хүн. Хүүхэд ахуй нас маань тэмээтэй ойр өнгөрсөн. Энэ  дуугаа  ээждээ зориулж дуулсан.

-Та нэгэн ярилцлагадаа “Ээжийгээ баярлуулахын тулд урлагийн амьдралыг сонгосон” гэж хэлсэн байсан?

-Бид эцэг, эхийнхээ ачийг хариулж барна гэж байхгүй. Хамгийн сайн ачийг нь хариулж байна гэдэг нь санаа сэтгэлийг нь тайван байлгах, эрүүл энх байж  эрхэлсэн ажил үйлсдээ амжилт гаргах явдал болов уу гэж би хувьдаа боддог. Эцэг эх нь гэсэн үр хүүхдээсээ үүнийг л хүсдэг. Энэ утгаараа ээжийнхээ ачийг дуугаараа бэлэг барьж, баярлуулахсан гэж боддог.

-Дуу хөгжим биднийг зугаацуулахаас  гадна давхар ухаарал, хүмүүжлийг олгож байдаг шүү дээ. Тэгвэл та “Миний ээж тэмээчин” дууны клипээр дээрх үүргийг гүйцэтгэсэн гэж хэлэх байна.

-Баярлалаа. Клип сайн хийгдсэн нь “ACE” энтертайнментийн хамт олонтой ойлголцож чадсаны л үр дүн гэж хэлнэ. Дуу нь өөрөө зуун дамнасан гайхалтай сайхан уран бүтээл. Энэ мэт олон зүйлийн нэгдэл, хамтын хөдөлмөрөөс төрсөн бүтээл болсон.  Маш олон хүний сэтгэлийг  хөдөлгөсөн, сайхан бүтээл болжээ гэсэн сэтгэгдлүүд тасралтгүй ирсээр байна. Улам бүр ихийг хийж, бүтээх итгэл, урам  надад өгсөн. Ард түмэн сайхан уран бүтээлийг  хүлээж, цангаж байдаг юм байна гэдгийг өөрийн уран бүтээлээс харлаа.

 -Ээж, охинтойгоо хамт амьдардаг юм байна. Ээжтэйгээ хамт байх сайхан шүү.  

-Амьдралын хамгийн сайхан жаргалын нэг нь ээжтэйгээ хамт байх үе. Ээж гэрт байх шиг сайхан юм энэ дэлхийд цөөхөн. Ах, эгч нар маань ээжтэй хамт байя гэж мөрөөдөөд ч амьдралын шаардлагаар чаддаггүй. Гэтэл би азтай хүн. Ээжийгээ би та минь 100 насална шүү, хамтдаа л өтөлнө шүү гэж хэлдэг юм.


 

-Охин нь том болжээ. Охиндоо сайн ээж байж чадаж байна уу?

-Ажил бага үедээ охиндоо цаг гаргалгүй яахав. Амралтын өдөр охинтойгоо кино үзээд л гэртээ өнждөг дөө.  Ер нь ээж охин  хоёртойгоо ресторанд орох дуртай.

-Хувийн амьдралаа хэзээ төвхнүүлэхээр төлөвлөж  байна. Найз залуутай болсон уу?

-Найз залуутай. Миний урлагийн ажлыг маш сайн ойлгож, тусалж дэмждэг. Шүлэг, яруу найраг бичдэг номын залуу бий. Одоо энэ цаг үе бол миний уран бүтээлийн оргил үе гэж боддог. Ид хийж бүтээх энэ насандаа ихийг амжуулахыг зорьж байна. Хувийн амьдрал цаг нь ирэхээр аяндаа болох байх.

-Эрдэмтэн нөхөртэй болох таны мөрөөдөл гэж сонсож байсан л даа. Тэгэхээр энэ мөрөөдлөө биелүүлсэн гэж ойлголоо.

-Найз залуу маань учиргүй доктор, профессор биш ч  гэсэн номын мөр хөөсөн даруухан залуу.

-Урлагийн хүний гэр бүл, үр хүүхэд гээд ар талын амьдрал  олны нүдний өмнө  ил байдаг. Хэзээ нөхрөө танилцуулах гэж байна?

-Бусдад амьдралаа дэлгэх шаардлага байхгүй гэж би үздэг. Энэ бол миний л амьдрал. Надад үнэтэй эрдэнэ. Тийм учраас би хувийн амьдралынхаа тухай нэг их яриад байдаггүй.  Уран бүтээл маань л ард түмэнд хүрч байвал бол оо. Түүнээс биш  амьдрал нь гэсэн ил байхыг би таашаадаггүй. Сүүлийн үед сошил хэрэглэгчид олон нийтэд амьдралаа хэтэрхий дэлгэдэг болчихсон байна. Өдөр тутам юу хийж байгаагаасаа эхлээд өмсөж зүүх, идэх уух гээд л бүхий л зүйлээ бусдад харуулдаг болчихсон. Үүнийг би ойлгодоггүй. Хувь хүний орон зай болох эрхэмсэг оршихуй гэж байдаг. Энэ бүхнийгээ бусдад дэлгээд байх нь амьдралынхаа үнэт зүйлийг алдаж байгаатай л адилхан. Нийгэм нь ийм болчихлоор ард түмний сонирхол, сэдэл нь хувираад байна уу даа гэж харж байна. Үүний уршгаар хэлбэрт хэтэрхий баригдаж, үнэн мөн чанараа гээж байна. Энэ хэрээр бусдын амьдралд санаа тавих нь автомат зуршил болсон мэт. Магадгүй би төрсөн ахтайгаа гадуур хамт явж байхыг сэтгүүлч харлаа гэхэд нууц амраг нь гээд л  биччихсэн байх жишээний. Ямар сайндаа л "Сайн мэдээ 20 лайк, саар мэдээ 200 лайк гэсэн явган яриа гарахав. Энэ бол өнөөдрийн нийгмийн бодит жишээ. Магадгүй бидний уран бүтээл 10 лайктай ч байсан хамаагүй зогсолтгүй сайн уран бүтээл гаргахын төлөө хөдөлмөрлөх хэрэгтэй гэж хичээдэг.

-Таны амьдрал өнгөрсөн хугацаанд бусдын шүүмжлэл дунд байсан нь үнэн. Тухайн үед та хэр их сэтгэл зүйн дарамтад орсон бэ. Тэр бүхэнд тайлбар хийлгүй өнгөрсөн...?

-Над руу хуцсан нохой бүр рүү чулуу шидээд байвал утгагүй. Үнэн хэзээ нэг цагт ялна. Миний гэр бүл, хамаатан садан, найз нөхөд, багш нар маань Отгонжаргал гэж хэн бэ гэдгийг сайн мэдэх  хойно бусдын намайг юу гэх нь надад чухал биш. Түүнд нь автаж, санаа сэтгэлээр унах нь ч утгагүй. Зарим сэтгүүлчид Солонгосын кино шиг зохиол биччихээд мөнгө нэхэж утасдах явдал цөөнгүй. Тэдний бичсэнд мөнгө төлөхийн оронд "Энэрэл" төвийн хэдэн  хүүхдүүддээ гутал худалдаж авч өгсөн дээр.

-Уучлаарай, таниас асуухгүй өнгөрч чадахгүй нь. Тэр мэдээллүүд үнэн байсан уу?

-Үнэн байсан бол өнөөдөр ч дуусаагүй үргэлжлүүлээд л бичих байсан байх. Тэр бүхэн худлаа байсан. Миний мөн чанарыг мэдэх хүмүүс байсан учраас тэр мэдээллүүд буцаад няцаагдсан. Бусдад муулагдаж, чичлэгдлээ гээд амьдрал зогсохгүй, үргэлжилдгээрээ үргэлжилнэ. Уран бүтээлээ гаргадгаараа гаргана.


 

-Италид амьдарч байхдаа урлагаа сонгох, эсвэл хувийн амьдарлаа сонгох сонголттой тулгарч хоёрдахийг нь сонгосон гэсэн. Хоёуланг нь яагаад сонгож болоогүй юм бэ?

-Урлагийн мэргэжлийг маань ойлгоогүйтэй л холбоотой. Манайд урлагийн хүнийг харах хандлага өнөөдөр ч гэсэн доогуур байна.  Би олон оронд нэгээс олон удаа тоглолтоор очиж байлаа. Гэтэл тэнд манайхаас эсрэгээр. Маш их хүндэлдэг. Урлаггүй нийгэм гэж анхнаасаа байгаагүй. Хүн төрөлхтөн үүссэн тэр цагаас л урлаг хамт байсан. Урлагийн хүмүүс дэндүү дэврүүхэн, цагаан сэтгэлтэй хүмүүс бид сэтгэлээрээ баян, сэтгэлээрээ эрүүл, бусад мэргэжлийн хүмүүсээс маш өөр. Наад зах нь амархан сэтгэл гутралд орохгүй, сэтгэлийн маш хаттай хүмүүс байдаг.

-Олны танил  байх хэцүү юу?

-Би өөрийгөө олны танил гэж хэлэхгүй ээ. Улс эх орондоо хийж бүтээсэн зүйлтэй, суут бүтээл олныг гаргасан, төрийн том том шагналуудыг хүртэж, төрдөө үнэлэгдсэн тэр гайхалтай хүмүүсийг  олны танил гэхээс биш бид бол ид хийж бүтээх насан дээр яваа болжморууд.  Ядаж л тагтаа болсныхоо дараа олны танил боллоо гэвэл арай ойртох байх.

-Гэрт нь ярилцаж байгаагийн хувьд та маш сүсэг бишрэлтэй юм шиг санагдлаа.

-Сүсэг бишрэлтэй.  Бурхан, Будда эцэг эхийгээ шүтдэг.  Төрсөн нутаг, уул усныхаа дэргэд очоод дуулах бүртээ сэтгэлдээ ажил үйлс, амьдралаа даатгаж залбирдаг. Мөн жилдээ 4-5 удаа гадагшаа очиж бурхан багшийн номыг сонсдог.  Амьдралын маань дадал болсон гэх үү дээ.

-Таны бодлоор авьяас төрдөг үү эсвэл төрүүлдэг зүйл үү. Таных аль нь вэ?

- "Нэг хувь авьяас, 99 хувь хөдөлмөр" гэж үг бий. Үүнтэй би санал нийлдэг. Авьяас, хөдөлмөр хоёр хамт байх ойлголт.  СУИС-д гурван жил дараалаад конкурст унаж байсан оюутнууд дунд өнөөдөр МУГЖ болчихсон мундаг дуучид  байдаг. Энэ бол яах аргагүй хөдөлмөр, чин хүсэл, зүрх сэтгэлийн үр дүн. Миний хувьд авьяасаа төрүүлсэн. Би хүүхэд байхдаа дуулдаг байгаагүй. Зураг зурах дуртай, спортлог хүүхэд байсан.

Ярилцсанд баярлалаа. Тоглолтод нь амжилт хүсье.

Ш.АДЪЯАМАА

 


Сэтгэгдэл ( 56 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.179.24.147) 2023 оны 11 сарын 22

Дуучин бүсгүйдээ амжилт хүсье. Улам дээшээ нис. Даруу төлөв зангаа бүү хая.

0  |  0
Наран(202.179.25.6) 2023 оны 04 сарын 15

Балиар заваан бөгс хүүхэн. Бас нэг мөнгөтэй хүнтэй суух гэж оролдоод байх шиг ээ. Чи өөртөө чанга хатуу зарим баримталж байж айлын гэргий болно шүү. .

1  |  0
Зочин(66.181.182.147) 2018 оны 03 сарын 15

Үнэхээр сайн дуучин шүү..Сайхан ч хүүхэн. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье.

0  |  0
Alt(202.9.44.76) 2018 оны 03 сарын 11

Yamar saihan duulsan yum ve .. nulims garlaa .saihan busgui mini az jargaltai amidarch yavaarai ,, humuusiin bichsen muu ugiig bitgiii toogooroi ted oorsdoo uiltei muu humuus

0  |  0
aa(202.9.43.94) 2018 оны 03 сарын 11

svvliin ved l todorood bna urid n xaraachgvi tanixgvi yum bn

0  |  0
Зэээ(66.181.161.74) 2018 оны 03 сарын 08

Сайхан уран бутээлч бусгуйд Амжилт хусье!!! Жингийн цуваа хеверсеер жингэр ноход хуцалдсаар... гэдэг зуйр уг бдг даа ?!

0  |  0
dulam(122.201.21.138) 2018 оны 03 сарын 06

duuriin ariunbaatar duuchin yavaldaad ehner n chat n barigdaad sharaa bolood nerend n tsev suusan l daa.dahij ehnertei huntei orootsoldohgui surgamj avsan bh aa

0  |  0
zula(122.201.21.138) 2018 оны 03 сарын 06

ene himitei umuu irjiisen us n yostoi muuhai.esbel tom tom oroo.urlagiin hun baij us zusendee anhaar otgonjargal aa.dolgor guaigaas l dor um aa

0  |  0
Ari(172.56.42.176) 2018 оны 03 сарын 05

Olnii tanil gedeg chini od gesen ug bishldee.

0  |  0
Иргэн Ж.Соёлмаа(103.26.195.24) 2018 оны 03 сарын 04

Самсаа минь шархирч Hулимс минь аягаа дүүрсэн шүү.Баярлалаа

0  |  0
Bb(27.123.214.115) 2018 оны 03 сарын 03

Saihan huuhen argagui

0  |  0
орх(103.10.22.58) 2018 оны 03 сарын 03

Таних ч үгүй юм бна. Энэ нөхрийг. Дүнжингаравын гарцан дээр энэ самбар нь байсан юм. Одоо л таньж авъя. Од юмуу энэ хүүхэн.

0  |  0
Sosor(66.181.183.171) 2018 оны 03 сарын 03

Saihan tursun emegtei. Dyyriin ehnoron Italid ochnoo gedeg dyychin oldoshgui zavshaan. Minii zee ohin Italid syrch baih hygatsaandaa zagvar umsuj Mongolin noo neriig gargaj Italiin sonin deer nileen yrt bichigsen baisaniid ene dalimd bichihed taatai baina. Minii zee ydahgui emeegee tuluulj La Skala teatrt hul tavih baih gej chih tavin huleene.

0  |  0
Maaraa(119.40.98.153) 2019 оны 12 сарын 23

Emegtei xvn ene xvn nadad xairtai geed uvruu needeg bolov ch erchuud bid muridag novshirdog daaraa ni buur yanz bureer yaridag. Erchuud bid uxaantai judagtai bx l xeregtei .

1  |  0
I(84.75.212.226) 2018 оны 03 сарын 01

Zarlaliin sambar, humsug 2 utga alga

0  |  0
Tuya(139.5.216.101) 2018 оны 03 сарын 01

Muukhai mongol hunee gej gaigui yavaj baigaa negniigee yund dandaa muulna ve uneheer saikhan ,daichin busgui chamd saikhan buhniig husen eruuyie

0  |  0
Эмгэн(64.119.26.105) 2018 оны 03 сарын 01

Сайхан ч дуулдаг, нүд дүүрэн сайхан авъяаслаг охинд амжилт хүсье. Чиний шүтэн бишрэгч ахмад настан.

0  |  0
trtr(103.229.122.95) 2018 оны 03 сарын 01

duulna gedeg amisgaanii urlag gedeggui biluu.

0  |  0
zochin(139.5.217.177) 2018 оны 03 сарын 01

Arai l sexy zuragt sambar bairshuulsan b.lee Huhuu zarah gej baigaa aytai.Duulah gej baij taichih gej baigaa aytai.Daruu baimaar yum.Busdiig daruu bai gechiheed uuruu iim baij bolohuu?

0  |  0
Govi(66.181.161.124) 2018 оны 03 сарын 01

Goyo duuldag goyo huuhen shuu.jingee anhaarahgui bol 200 litriin pooshig shig haragdaad bn shuu huu

0  |  0
Зочин(139.5.216.48) 2018 оны 03 сарын 01

Бүсгүй минь бүсгүй минь бүүр холын гэрэл гэгээ минь...

0  |  0
Бишрэгч(139.5.216.48) 2018 оны 03 сарын 01

Гайхалтай хоолойтой, үзэсгэлэнтэй сайхан бүсгүй аз жаргал хүсэе,

0  |  0
Сонсогч(66.181.178.17) 2018 оны 03 сарын 01

Нэгнийгээ сайн явахад атаархаж, хорон үгээр элдвээр доромжилдог нь монгочуудын хамгийн адгийн новшийн зан юмдаа... Энэ бүсгүйг танихч үгүй, харин сайхан дуулахыг нь хүндэтгэн сонсдогдоо

0  |  0
Жорлон Отгонжаргал г(27.123.212.135) 2023 оны 04 сарын 15

За битгий бүлтэрээд бай дуудлагын биеээ үнэлэгч хийдэг авгай. Өдий болтол шүүхдэхгүй яасийн....үнэн болоод дуугай байгаад байж. Чиний нүгэл нүдээрээ гарнааа

1  |  0
Мягаа багш нь(66.181.190.109) 2018 оны 03 сарын 01

Сайхан ярилцлага болжээ! Дуучин Д.Отгонжаргал гэдэг уран бүтээлчийн дотоод сэтгэлийн үг, одооны монголын нийгмийг харж буй үзэл бодол нь энэ хүний хэн бэ гэдгийг харуулсан ярилцлага бна! Ухаан нь тэлсэн, үзэл бодол нь зөв зүгт цэгцэрч уран бүтээлч Д.Отгонжаргалдаа хамгийн сайн сайхныг, авъяаслаг дуучныг төрүүлж өсгөсөн ээжд нь, хөөохөн охинд нь аз жаргалыг хүсэн зрөөе!

0  |  0
varane(103.57.95.241) 2018 оны 03 сарын 01

Болж байна. Дэмжин ээ. Амжилт.

0  |  0
Gg(66.181.181.94) 2023 оны 04 сарын 15

Hugshin ahaas min mungu salgaj amidrliig ni uimuulsen geel neg tanil maani uzen yaddag ym bna le.Tegj yvdag bol bolison ni deer shuu budda shuteed nugel chin nimgerehgui

1  |  0
Zochin(103.229.123.108) 2018 оны 03 сарын 01

Saikhan emegtei amidral ni uv tegsh saikhan baigaasaa mongolchuud ikh ataarkhuu ulsuud uuniig buu too uragshaa amjilt

0  |  0
Зочин(150.129.140.70) 2018 оны 03 сарын 01

Тагтаа болно гэж яахыг хэлээд байгаа юм бол манайд тагтаа болсон хүн байна уу

0  |  0
Валя(66.181.161.20) 2018 оны 03 сарын 01

Үнэхээр сайхан дуу, клип нь ч бас сайн болжээ. Өөрийн эрхгүй нулимс урслаа. Дуучин бүсгүйдээ уран бүтээлийн өндөр амжилт хүсье

0  |  0
zochin(202.70.34.70) 2018 оны 03 сарын 01

Hun tagtaa bolno gesen chinin yu gesen ug ve?

0  |  0
Zochin(66.181.188.102) 2018 оны 03 сарын 01

Yabaldah hvvhen mundsan bish de vnen shu eejteigee bh shniig hajuud ni bdggui hvmvvs mddggui yum

0  |  0
Мгл(103.26.195.140) 2018 оны 03 сарын 01

Сайн дуучин,сайхан ч бусгуй.Олон тумэндээ хундлэгдсэн мундаг уран бутээлч болноо

0  |  0
I(66.181.178.86) 2018 оны 03 сарын 01

saixan yvaldax ymsan

0  |  0
Zasss(150.129.141.2) 2023 оны 04 сарын 15

Ene huuhniig ailiin nuhur bulaaj yavdaltai gedgeeree olond tanigdaj baigaa tagtaa

1  |  0
Зочин(43.228.129.79) 2018 оны 03 сарын 01

Маш сайхан клип болсон байна.Өөрийн эрхгүй нулимс урсаад, ээжийнхээ хажууд дахин байгаа юм шиг болгочихлоо.Баярлалаа.Амжилт хүсье.

0  |  0
Top