АНУ-ын Даллас хотод согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тэжээж байсан гөлгөө зодож хөнөөсөн эрэгтэйд таван жилийн хорих ял оноожээ. Таирен Жустус гэх энэ залуу 36 настай бөгөөд "Амьтанд харгис хэрцгий хандсан" гэх зүйлчлэлээр ийнхүү шийтгэгдсэн байна.
Тэрбээр гөлгийг хоёр сартай байхад нь худалдан авч, таван сартай байхад нь зодож занчсаар байгаад алсан аж. Хэдийгээр Жустус би хэрэг хийх үедээ согтуу байсан тул яаж хөнөөснөө үнэхээр санахгүй байна гэж мэдүүлсэн боловч шүүгч түүний үгийг шийтгэлийг хөнгөлөх шалтгаан гэж үзээгүй байна.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 1 )
Хохь нь.зовоох гэж тэр муу амьтныг авсан юм уу.балиар амьтан бэ