“Бруклиний ногоон хатагтай” олныг гайхшруулж байна

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 03

  Элизабет Итон Розенталь гэх эмэгтэй сүүлийн 20 жилийн турш ногоон өнгийн хувцас өмсчээ. “Бруклиний ногоон хатагтай” гэгдэх болсон түүний үс, хумс, нүүр будалт гээд бүх зүйл нь ногоон. Гэрийнх нь бүх тавилга, ор хөнжлийн даавуу, бүр халбага сэрээ нь хүртэл ногоон. Ногоон өнгөний бүхий л төрлөөр гэрээ цогцлоосон тэрбээр “Ногоон бол хамгийн сайхан өнгө. Эерэг, гайхалтай өнгө” гэж ярьдаг. Элизабет “ногоон амьдрал”-ын хэлбэрээ юугаар ч солихгүй гэнэ. Тэрбээр энэ жил 75 настай.

Элизабетын нөхөр нь ч түүнийг даган ногоон өнгөнд дуртай болжээ. Эмэгтэй Канадаас Нью-Йоркт нүүж ирснийхээ дараа байгалийг маш ихээр үгүйлэх болж, хумсаа ногоон өнгөөр буддаг байж байгаад сүүлдээ “бүхэлдээ ногоон” болсон байна. Элизабетыг одоо хотынхон нь төдийгүй дэлхий даяар мэддэг болжээ. Тэрбээр хүмүүс байгальд хайртай байж, эко амьдралыг илүүд үздэггүйг гайхдаг гэнэ. Түүнийг гудамжаар явахад нь “Хөөх, та яг л миний дуртай өнгөөр хувцасласан байна” гэж хэлдэг хүмүүст Элизабет “Тэгвэл та өөрөө ногоон өнгийг сонгоогүй л байна шүү дээ” гэж хэлдэг аж.

Сонирхуулахад, Ирландад жил бүрийн гуравдугаар сарын 17-нд болдог Гэгээн Патрикийн өдрөөр хүмүүс ногоон өнгийн хувцас өмсдөг уламжлалтай. Харин өдөр бүр ногоон өнгийн хувцас өмсч, эд хэрэглэл, гэр орон нь бүхэлдээ ногоон байдаг Элизабет Итон Розенталаас хүмүүс “Энэ өнгөнөөс залхах үе танд байдаг уу” гэж асуухад тэрбээр “Өө, үгүй дээ. Хэзээ ч залхахгүй. Харин ч ногоон өнгө надад улам илүү таалагдах болсон” гэж хариулдаг байна.

Зеленая леди из Бруклина: эксцентричная женщина, которая одевается исключительно в зеленый цвет

Зеленая леди из Бруклина: эксцентричная женщина, которая одевается исключительно в зеленый цвет

Зеленая леди из Бруклина: эксцентричная женщина, которая одевается исключительно в зеленый цвет

https://sonainthecity.files.wordpress.com/2013/03/green_lady_nyc.jpg

Зеленая леди из Бруклина: эксцентричная женщина, которая одевается исключительно в зеленый цвет

Зеленая леди из Бруклина: эксцентричная женщина, которая одевается исключительно в зеленый цвет

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top