Түүхэн дэх хамгийн алдартай цуврал алуурчин ”цус сорогч” эмэгтэй Элизабет

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 04

16-р зууны үед Унгарт амьдарч байсан Элизабет Баторийг Гиннесийн  номонд бичсэн байдаг. Тэрээр түүхэн дэх хамгийн их цуврал аллага үйлдсэн хүмүүсийн нэг гэж бүртгэжээ. Элизабет Баторин нь хүмүүсийг хэрцгийгээр эрүүдэн шүүдэг гэж тэмдэглэсэн. Мөн 80-650 хүний амийг хөнөөсөн гэх тоо байдаг. “Аncient Оrigins” сайтад нийтэлснээр 1585-1610 оны хооронд тэдгээр хохирогчид амиа алдсан ба ихэнх нь эмэгтэйчүүд байсан гэж нийтэлжээ.

1610 онд Csejte шилтгээнд /Одооны Словакын нутаг дэвсгэр/ дөрвөн жил хоригдон, 1614 онд амиа алдсан юм. Түүний тухай хэрцгий үлгэр, домог яриа, ном, жүжиг, кино хүртэл байдаг. Сүүлийн жилүүдэд эрдэмтдийн үзэж буйгаар, “Элизабет Батори нь алуурчин. Эсвэл улс төрийн урвалтаас үүссэн золиос байсан” гэж үзэх болжээ.

Official portrait of Erzsébet Báthory

Тэрээр 1560 онд Унгарын вант улсын язгууртны гэр бүлд төрсөн юм. Мөн Ексед шигтгээнд хүүхэд насаа өнгөрөөжээ. 15 настайдаа язгууртнуудын улс төрийн тойрогт орсон байх магадлалтай. Элизабет нь Надасти гэгч эртэй гэрлэх үед Csejte шилтгээнийг хуримын бэлгэд авч байжээ.

Гэвч тэдний харилцаа гурван жилийн дараа ширүүсэж нөхөр нь Унгарын цэргийн ерөнхий командлагч болон 1604 онд 48 настайдаа үл мэдэгдэх өвчин эсвэл тулааны үеэр олсон шархны улмаас нас барсан юм.

Элизабет нь ойролцоох хотоос залуу тариачин эмэгтэйг хулгайлан авчирдаг. Тэднийг сайн цалинтай болгоно гэж амладаг. Гэвч эмэгтэйчүүд шилтгээнд ирснийхээ дараа амиа алддаг байв. Шатах, тахир дутуу болох, хутгалж, хөлдөөх, өлсөх болон зодуулах зэрэг эрүү шүүлтийн улмаас амиа алддаг байжээ.

Мөн тэдний цусыг хувинд цуглуулан угаал үйлдэх талаар боолдоо зарлиг буулгадаг аж. Түүний тухай цуу яриа улс орон, хилийн чанадад тархсан байна. зарим эрдэмтэд Элизабетийг цус сорогч мэт хандлагатай гэжээ. Учир нь хохирогчид хазуулж, цусаа соруулсан шинж тэмдэгтэй байсан юм. Уг харгис үйл явдлыг 300 гаруй боол гэрчилж байжээ. Гэрчүүдийн хэлснээр, “Бидэнд аймшигтай туршилт хийхийн тулд баривчилдаг байсан. Мөн шоронд үхтэл хорьдог байсан” талаар хэлсэн байдаг аж.

Түүнд 650 гаруй хохирогчийн жагсаалт бичсэн тэмдэглэл байдаг. Үүнийг эрдэмтэд өдрийн тэмдэглэл эсэх талаар тодорхойлоогүй юм.

Элизабетийг 1610 оны гуравдугаар сард 300 гаруй гэрчийн мэдүүлэг, баримт нотолгоонд тулгуурлан шилтгээндээ байхад нь баривчилжээ. Дараа нь Csejte шилтгээндээ хоригдох болов. Шилтгээний агааржуулагч гэх жижиг нүхтэй, цонхгүй өрөөнд дөрвөн жил хоригдон 1614 оны наймдугаар сарын 21-нд нас баржээ.

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top