Улс төр урлаг, спортоос тусдаа л гэдэг. Гэвч үнэн хэрэгтээ тийм бил үү. Эхнээсээ улс төржсөөр эхэлж, улс төржсөөр дууссан Пёнчаны өвлийн олимпийн наадмын буухиаг Америкийн кино академийн дээд шагнал “Оскар”-ын шагнал гардуулах ёслол залгалаа.
Наадмын шүүгчид Оросын сэргээшчидийн тухай өгүүлсэн “Икарус”-ыг “Шилдэг баримтат кино”-гоор өргөмжлөн “алтан хүн” гардуулав. Эсрэгээрээ Оросын найруулагч Андрей Звягинцевийн “Хайр биш” бүтээлд “Гадаад хэл дээрх кино” шагналыг өгсөнгүй. Ер нь ч өгөх албатай биш л дээ. Авахаар байсан ч өгөхгүй гэдгийг нь хэлж байгаа нь тэр. Өмнө нь 2015 онд А.Звягинцевийн “Левиафан”-ыг авна гэж бүгд дүгнэсэн ч өгөөгүй. Тиймээс “Оскар 2016”-д бүтээлээ сойсон Н.Михалков “Би Оскар авахгүй ээ. Надад өгөхгүй. Хоёр улсын харилцаа таагүй үе таарсан” гэж мэдэгдэж байв. Энэ удаад А.Звягинцев дээр биш юм гэхэд “Шилдэг баримтат кино” шалгаруулалт дээр иймэрхүү зүйл болох шиг боллоо.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 0 )