Монгол Улсын Гавьяат жүжигчин М.Бямбажавын “Хайртай шүү, ээжээ” тоглолт уярал, ухаарлаар дүүрэн болжээ. Хамгийн их сэтгэл нь хөдөлсөн эрхмээр Гавьяат жүжигчин Н.Чулуунхүү тодорсон гэнэ. Шавийнхаа тоглолтод ая дууны мэндчилгээ хүргэсэн тэрбээр, тайзан дээр уйлжээ. М.Бямбажав багшдаа нутгийнх нь Отгонтэнгэр хайрханы зургийг мөнгөн аягатай барьж хүндэтгэл үзүүлжээ. Н.Чулуунхүү “Миний шавь 49 настайдаа Монгол Улсын Гавьяат жүжигчин цол авлаа. Би бас 49 настайдаа Гавьяат жүжигчин болж байсан юм” гэж үзэгчидтэйгээ сэтгэгдлээ хуваалцжээ.
А..Эрдэнэ
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )