Судлаачид Сибирийн мөсөн доороос аварга том вирус олжээ. Питовирус сибирикум гэсэн нэр аваад буй энэ вирус нь 10 жилийн өмнө олдож байсан вируснаас хэд дахин илүү том ажээ. 1.5 микрометрийн урттай Питовирус сибирикум нь маш хүчтэй хор хөнөөлтэй, бусад эс амёбыг устгаж чадах ч гэлээ хүний эсэнд нөлөөлж чадахгүй. Энэ вируснаас олон төрлийн өвчин эмгэгийг эмчлэх жорыг ч олж магадгүй, мөсөн дотор хадгалагдаж байсан болохоор мөс гэсэхэд эргэн амь орох бүрэн боломжтой аж.
Мөнхийн цэвдэгтэй байдаг уул, гол мөрөнд энэ мэтийн маш аюултай хэдэн сая тэрбум жилийн настай вируснууд хөлдсөн байдлаар оршиж байж ч магадгүй. Хэрвээ түүнийг санамсаргүйгээр ухаж гаргах, эсвэл дулаарлаас болж мөс хайлсаны улмаас вирус физик үзэгдэл, химийн урвалын нөлөөгөөр амилж, дэлхий чигтээ аймшигт өвчинд нэрвэгдэж магадгүйг эрдэмтэд анхааруулжээ.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 7 )
MUNHNAR EEJ
Uul ni hujaag l nileen tsooruulbel zugaar bgaan.
Yaya
пөөх
zombii bolii
zombi ch uusch magadgui
одоогийн байгалийн тэнцвэр алдагдвал тун аюултай