С.Ононбат шүүгчийн тухай онцгой баримтууд

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 10

"On and off"-ийн гэдгээрээ олноо алдаршсан  С.Ононбатын тухай онцлох баримтыг танд хүргэе.

 Алдар хүндийн оргилд хүрсэн ассисент

Рок, попын ертөнцөд од болон гялалзаж, аль хэдийнэ өөрийн гэсэн орон зайг буй болгосон С.Ононбат урлагийн сургууль төгсөөгүй нэгэн аж. Тэрбээр МҮОНТВ-д туслах ажилтан, тайз засагч, найруулагчаар ажиллаж байсан бөгөөд энэ тухайгаа "Би сургууль төгсөөгүй. Телевизэд анх тайз засагчаасаа эхлээд ажиллаж эхэлсэн. Туслах, ассисент гээд бүх шат дамжлагаар дамжиж, найруулагч болтлоо ажилласан л даа. Тэр үед миний хүсч байсан чиглэлээр хуваарь яг үнэндээ ирээгүй юм. Би практикаар л яваа хүн" хэмээн ярьсан удаатай.

Урлагийн гавьяат зүтгэлтэн маань Соёлын гавьяат зүтгэлтэн ээжтэй

Холбоотой Зураг

С.Ононбатын Монголын урлагт оруулсан хувь нэмрийг төрөөс үнэлж Урлагийн гавьяат зүтгэлтэн хэмээх цолоор шагнасан байдаг. Тэрбээр багаасаа л тайз дэлгэцийнхний дунд өссөн бөгөөд ээж нь Үндэсний телевизийн анхны найман боловсон хүчний нэг телевизийн найруулагч, соёлын гавьяат зүтгэлтэн Янжмаа гуай юм. Үндэсний телевизэд хамгийн их хүүхдийн нэвтрүүлэг хийсэн хүн ч гэдэг.

Мандаж, жаргахын нэр буюу "On and off"

Одоогоос 25 жилийн өмнө буюу 1993 онд "On and off" продакшн үүдээ нээсэн гэдэг. Харин продакшны нэрний тухайд "Видео хийдэг хүний хувьд төхөөрөмжөө бодож нэр өгсөн юм. Заавал асааж байж ажлаа хийнэ. Дараа нь унтраана гэдэг утгаар. Явсаар олон утгатай үг болж таарсан. Англи хэл мэддэг танил маань мөнхийн хөдөлгүүр гэсэн утга бас илэрхийлдэг гэж тайлбарласан л даа. Мандах, жаргах гэсэн утгаар хэлдэг гэж юм билээ" хэмээн С.Ононбат найруулагч ярьсан удаатай. 

"Цэнхэр дэлгэц"-ийн ард  С.Ононбат

-Шинэ жилээр хүмүүс үзэх дуртай байсан "Цэнхэр дэлгэц"-ийг С.Ононбат найруулагч зохион байгуулдаг байжээ.

FM-д ярилцлага өгөөд эхнэртэйгээ танилцсан нь...

Холбоотой Зураг

Тэрбээр "Миний гэргий 102,5 радиогийн хөтлөгч редактор хийдэг байсан. Олон гоё нэвтрүүлгүүд хийдэг байсан. Гитарчдын тухай нэвтрүүлэг хийж байгаагаа хэлж анх намайг оролцооч гэж урьсан юм. Эхлээд би хоолойг нь сонсч уяраад, нэвтрүүлэгт оролцох гэж очин царайг нь харж алмайраад,ямартай ч гэргийгээ болгоно гэж нэлээд удаан эргүүлсний дараа л миний гэргий болсон. Нэг гэр бүлийн хоёр хамт ажиллана гэдэг надад бол амар. “Эхнэр нөхөр нэг чөтгөр” гэсэн орос ардын зүйр цэцэн үг байдаг. Бас “эхнэр нөхөр байна гэдэг хоёул нэг зүгт харахыг хэлнэ” гэсэн үг бий" хэмээн ярьж байв. 

Дөрвөн хүүхдийн аав


С.Ононбат найруулагч дөрвөн хүүхдийн аав гэнэ. Түүнээс "Та хэр сайн аав бэ" гэж асуухад, Хүүхдүүд маань л хэлэх байх даа. Би ч ер нь мэдээж сайн байхыг л хичээж амьдардаг. Хүүхдүүдээ сайхан эрхлүүлэх дуртай. Дураар нь байлгахыг боддог. Өөрийн үзэл бодолтой хүмүүс болгохыг хичээдэг дээ. Гэр бүлийн үнэ цэнэ бол харилцан хүндэтгэл, хайр, тэвчээр гэж би бодож байна.

"Voice шоу"-ны шүүгч болсон нь

С.Ононбат зурган илэрцүүд

Тэрбээр "Манай компани маш олон уран бүтээлчид, компани, байгууллагуудтай ажилладаг. Урлагийнхны хүсэл зорилго, мөрөөдлийг биелүүлэх гүүр гэж болох юм. Манай үеийнхэн бол намайг ямар хүн гэдгийг маань мэднэ. Өөрөө гарахаас илүүтэйгээр бусдаар төлөөлүүлэн харуулах нь илүүтэй болов уу. Voice шоунд шүүгчээр ажиллах болсон шалтгаан гэвэл шинэ, эрчтэй, хүчтэй, авъяастай залууст л дэм болж өөрийнхөө олж авсан мэдлэг туршлагаа хуваалцаж, зөв зам руу нь оруулж нэг ч гэсэн залууд нэмэр болоё л гэж бодсон нэгдүгээрт, хоёрдугаарт гэвэл угаасаа бидний хийсээр л ирсэн ажил зүгээр тэр маань надаар төлөөлүүлэн ил болж байгаа байх" хэмээн ярьжээ.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

 



 

 

Сэтгэгдэл ( 16 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ГЭГЭЭРЭЛ, VICTORY(202.55.188.85) 2021 оны 05 сарын 18

Энэ тэнд шүүгчээр орохдоо мэдэж том дуугарах хэрэгтэй, цаанаасаа даалгавар авсан мэт хоёр үгийг 3-5 удаа давтаад бсн, үндэстний эрх ашгийн асуудал явж байгааг мэдээгүй л хэрэг дээ. Тантай бичвэрээр танилцаад, зөв хандлага суулгана гэж итгэж байна

0  |  0
zochin(66.181.160.114) 2018 оны 03 сарын 12

IH SAIKHAN TULUV GOYO HUIN BNLEE UKAAL IH EVGUI BNDAALEEDEE UMNUUS NI HAAYA ICHIKH SHIG BOLOKH YUMAA

0  |  0
zochin(122.201.22.36) 2018 оны 03 сарын 11

Mash aviyastai, hodolmorch daruuhan hun. zaluuchuud ulger avaasai. 4 huuhed osgono gedeg chini sain hunii shinj

0  |  0
Хүү(64.119.19.236) 2018 оны 03 сарын 10

Амжилт хүсье, олон сайн уран бүтээл гаргаарай. Кинонд хүч сорьж үзсэн үү. Холливууд руу гарах хэрэгтэй

0  |  0
doo(66.181.190.204) 2018 оны 03 сарын 10

setgeld honogshmoor

0  |  0
Н(27.123.215.222) 2018 оны 03 сарын 10

Ононбат сайн шүүгч, бас маш мэдрэмжтэй.Ясны урлагийн бүтээлч хүн нь анзаарагддаг

0  |  0
рр(66.181.189.27) 2018 оны 03 сарын 10

Ука маанагаас бусад нь болж байнаа

0  |  0
zogii(64.119.23.221) 2018 оны 03 сарын 09

Jaahan hulhi bh .

0  |  0
зочин(202.9.41.130) 2020 оны 03 сарын 07

инээдтэй санагддаг нээх лаг болох гээд ядцан

0  |  2
Хонгор нутгаас(66.181.181.206) 2018 оны 03 сарын 09

Зөв хүн шиг харагдаад байгаа юм даа Отгонбаяр шүүгч Давгаа аваргатай ямар адилхан дүр төрх, араншитай юм бэ хамаатан юм уу нийлж ямар нэг юм хийвэл монголчууд сайхнаар хүлээж авна даа

0  |  0
Ээжийн нь найз. (103.229.121.254) 2018 оны 03 сарын 09

Ээжийнхээ гэдсэнд байхаасаа урлагаар явсан хүүдээ. Амжилттай сайн яваад нь баяр хүргэе.

0  |  0
Top