Иванка Трамп ирээдүйд Ерөнхийлөгчид нэр дэвшинэ

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 11

АНУ-ын Ерөнхийлөгчийн анхны эхнэрээс төрсөн Иванка Трамп бол эцэг Доналд Трампын бахархалт охин билээ. Дөнгөж 10 настайд нь эцэг эх нь салж Иванка үл хөдлөхийн магнат эцгийнхээ дэргэд өсч хүмүүжжээ. “Бизнес эрхлэх ухаан, чадвар цусанд чинь шингэсэн байгаа” гэж тэр ярьдаг. Үнэхээр ч түүнийг балчир наснаас нь хэрхэн удирдагч, шилдэг бизнес эмэгтэй болох талаар зааж сургаж иржээ. Төрөлхийн авьяас ухаан төгөлдөр Иванка Трамп эцгийнхээ Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байх үед кампанит ажлыг нь хариуцан эцгээсээ ч дутахгүй олныг байлдан дагуулж удирдан чиглүүлэх авьяастай гэдгээ харуулсан. Америкийн олон нийтийн зүгээс түүнийг ирээдүйд Ерөнхийлөгчид нэр дэвших ч боломжтой гэж үнэлдэг ажээ.

Доналд Трампын эмэгтэйчүүдийг үл тоож бүдүүлэг харьцдаг “муу” араншинг түүний охин Иванка үзэсгэлэнт төрх, ухаалаг байдлаараа зөөллөсөөр ирсэн юм. Түүнийг эцгийнхээ гурав дахь эхнэр Меланья Трампын оронд Цагаан ордны “жинхэнэ” тэргүүн хатагтай болно гэсэн таамаг байсан боловч тэрбээр улс төрөөс ангид байхаар шийдсэн бололтой. Иванка Трампын нөхөр Жаред Кушнер Цагаан ордны ахлах зөвлөхөөр томилогджээ. Үл хөдлөх, зочид буудлын салбарт амжилттай ажиллахаас гадна өөрийн нэрийн хувцас, цүнх, гоёл чимэглэлийн брэндтэй Иванка бизнес, загварын салбарт өөрийн гэсэн жимийг нэгэнтээ гаргажээ. Иванка Трамп гурван хүүхэдтэй бөгөөд бага хүү Теодор Жеймс Кушнер нь өнгөрөгч оны гуравдугаар сард мэндэлжээ.

Иванка Трамп бол Доналд Трампын таван хүүхдийн том охин бөгөөд ах дүү хоёроосоо  гадна эх ондоотой дүү охин 23 настай Тиффани, 10 настай Баррон нарын эгч юм.


 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ian(108.204.251.46) 2018 оны 03 сарын 12

Huurhun uymaa

0  |  0
Top