“The Voice of Mongolia” шоу хэрхэн үргэлжлэх вэ?

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 12

Дэлхийд алдартай “The Voice of Mongolia” шоуг “Монгол HD” телевизийн уран бүтээлчид албан ёсны онцгой эрхтэйгээр анхлан хүргэж байгаа билээ.

2010 онд Голланд улсаас үйл ажиллагаагаа эхлүүлсэн олон улсын нэр хүндтэй телевизийн шоу “The Voice” нь дэлхийн номер нэг бүтээл юм. Энэхүү шоуны гол онцлог нь оролцогчдыг гаднах төрх байдлаар бус хоолойны чадлаар нь шалгаруулдаг явдал юм.

Монгол HD  телевизийнхэн шоуны анхны дугаараа 2018 оны нэгдүгээр сарын 21-ны өдөр  эфирт цацаж байсан юм. Тэгвэл долоо хоног бүрийн ням гаригт гардаг тус нэвтрүүлэг найман долоо хоногийн турш үргэлжилсний эцэст  “blind audition” өчигдөр  өндөрлөлөө.

Нэвтрүүлэгт 108 оролцогч оролцсоноос 66 оролцогч шоуны хоёрдугаар шат буюу хагас тулаанд өрсөлдөх эрхтэй болсон байна. Хагас тулааны шатанд  шүүгчдийн багт байгаа оролцогчид хоёр хоёроороо хоорондоо өрсөлдөж, шүүгчдийн сонголтоор нэг оролцогч шоуг цааш үргэлжлүүлэх боломжтой болох юм.

Д.Болд, Д.Отгонбаяр шүүгчийн багт  тус бүр 16 оролцогч байгаа. Тэдгээр оролцогчид хоёр хоёроороо хоорондоо өрсөлдөж, шүүгчийн сонголтоор нэг оролцогч шоуг цааш үргэлжлүүлнэ.

Харин С.Ононбат, Д.Уламбаяр  шүүгч нар  шүүгчдийн давуу эрхээ ашиглан нэг оролцогч нэмж авсан бөгөөд тэдний багт тус бүрд  17 оролцогч байгаа юм. Дараагийн шатанд найман оролцогч шоуг цааш үргэлжлүүлэх аж.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(64.119.20.32) 2018 оны 03 сарын 12

тайзан дээр тоглож буй ХӨГЖИМЧИД олон хүмүүсд таалагдсан байх. АМЖИЛТ ХҮСЬЕ

0  |  0
Top