“Google”-ын талаарх хүн бүрийн мэдэхгүй нууц түүх

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 12

Мэдээлэл технологийн салбарт дэлхийд тэргүүлэгч “Google inc”-ийн “ууган хүү” utr болох Google.com сайт хэрхэн байгуулагдсан бэ. С.Брин, Л.Пэйж нар компаниа байгуулснаас 20 хоногийн дараа буюу 1998 оны есдүгээр сарын 27-ны өдөр сайтаа албан ёсоор нээж байжээ. Компанийн тухай сонирхолтой баримтуудыг хүргэж байна.  

1. “Google”-ын жинхэнэ “төрсөн өдөр”-ийг хэн ч сайн мэддэггүй. Google.com домэйн нэрийг 1997 оны есдүгээр сарын 15-нд авсан бол хуулийн этгээдээр 1998 оны есдүгээр сарын 7-нд бүртгүүлсэн. Гэвч хэзээнээс ч юм бэ, компанийг есдүгээр сарын 4-нд байгуулагдсан гэж тооцох болжээ. Харин сүүлийн жилүүдэд есдүгээр сарын 27-нд албан ёсоор ойгоо тэмдэглэх болсон байна.       

2.    Google-ийн үндсэн хуудас маш энгийн, цулгуй байдаг нь түүнийг анх зохиосон хүмүүс HTML хэлийг мэддэггүй байсан учраас хялбар интерфейс хийсэнтэй холбоотой гэнэ. Анх “Submit” товчлуурыг ч байрлуулж чадаагүй байсан байна. Хайлтын нөхцөлийг өгчихөөд “Enter” товчлуурыг л дардаг байсан байсан бөгөөд хуудас бараг ганцхан хайлтын өгөгдөл оруулдаг мөрнөөс л бүрдэж байсан гэнэ.

3.    Ийм хачин вэб хуудас байснаас болж анхны бета-тестерүүд удаан хугацаагаар хараад л суугаад байсан бөгөөд программ зохиогч нар юу болоод байгааг нь асуухад "Би ачаалагдаж дуусахыг нь хүлээж л байна" гэж хариулдаг байжээ. Энэ асуудлыг шийдэхийн тулд хуудсанд зохиогчийн эрхийг хамгаалсан тухай мэдээлэл нэмж хуудас ачаалагдаж дууссаныг илэрхийлэх болсон байна. 

4.    Хэрэглэгчдийг өөртөө маш их татсан зүйл нь үг үсгийн алдаа шалгадаг функцийг /сүүлд нь «Did you mean..» гэж шинэчлэгдсэн/ нэмсэн явдал байлаа. Үүний ачаар сайтын ачаалал хоёр дахин нэмэгдсэн ба програм зохиогч нар энэ функцийг дэлгэцийн хаана байршуулах хэрэгтэй вэ гэдэг дээр удаан маргалдсаны эцэст хайлтын доор байрлуулсан.

5.    "I"m Feeling Lucky" буюу хэрэглэгчид хайлтын үр дүнг харуулахгүй, эхний олдсон хаяг руу шууд илгээдэг функцийг тун цөөхөн хүн хэрэглэдэг гэнэ. Тэгэхдээ хэрэглэгч нарт их таалагддаг тул байлгасаар байгаа ажээ.

6.    Онлайн Orkut групп-ууд Бразилд их түгээмэл. Энэ сайтыг Google-ийн ухаантай программ зохиогчийн нэг хийсэн гэнэ. Тэр залууд интерфейс хийх даалгаврыг өгснөөр Google-ын энэ шинэ бүлэг бусдаасаа онцлог болсон байна.

7.    Google өөрийн хөдөлгүүр болон интерфэйсдээ байнга бага зэргийн өөрчлөлт хийж байдаг бөгөөд албан ёсоор энэ талаар мэдээлдэггүй.

8.    Google дэлхий дээр хамгийн олон орчуулагчдын сүлжээтэй.

9.    20% / 5% дүрмийг хэрэглэдэг. Хэрвээ хэрэглэгчдийн 20% нь функцийг хэрэглэж байвал үндсэн интерфэйсд үлдээдэг. "Лав хайлт" хэсэгт багтахын тулд функцийг доод тал нь хэрэглэгчдийн 5% нь хэрэглэдэг байх шаардлагатай.

10.    Судалгаанаас харахад цөөн хэдэн хэрэглэгч нийт хэрэглэгчдийн үйлдлийг илтгэж чаддаг учраас энэ арга дээр үндэслэн байнга хэрэглэгчдийн үйлдлийг судалж байдаг гэнэ.

11.    Google гэдэг нэрийг алдаанаас болж өгсөн гэнэ. Компанийг үндэслэгч нар сайтаа математикийн нэр томьёо «googol» гэж нэрлэх гэж байсан боловч бичилтийн алдаа гарсан байна. 10-ын 100 зэргийг «googol» гэж нэрлэдэг бөгөөд үүнийг сонгосны учир нь компанийг үндэслэгч нар ийм тооны вэб хуудсыг индексэлнэ гэж төлөвлөж байсан байна. Гэхдээ ийм нэртэй сайт өмнө нь байсан болохоор ингэсэн байх магадлал өндөр. Googol гэдэг сайт 1995 оны 4 сарын 13-нд бүртгүүлсэн байдаг аж.

12. Gmail-ыг хоёр жил компани дотроо туршиж байж хэрэглээнд нэвтрүүлжээ. Нийтдээ зургаан төрлийн e-mail хэрэглэгч байдаг бөгөөд энэ бүх хэрэглэгчдийн хэрэгцээг хангах универсал шийдэл болсон гэж үздэг байна.

13.    Google-ийн ажилтнууд ажлын цагийн 20%-ийг өөрсдийн хувийн төсөлд зориулж байхыг зөвлөдөг гэнэ. Үүний үр дүнд Google News болон Orkut ертөнцөд мэндэлсэн байна.

14. Google-д шинээр ажилд орсон хүн ажлын эхний долоо хоногийнхоо баасан гаригт өдөржингөө сэнстэй малгай өмсөх ёстой байдаг. 

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top