Жуулчин эмэгтэй Улаан тэнгист хүүхдээ төрүүлжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 15

  Тэнгисийн эрэг дээр зураг авч суусан египет бүсгүйн дуранд ер бусын дүр зураг өртжээ. Хадия Эль Саид Оросоос тэнгисийн эрэгт амарч яваа гэр бүлийн хосын зургийг авч байсан аж. Жирэмсэн бүсгүй ус руу орж, араас нь нөхөр нь болон нэгэн настай эр явж буй зургийг дарж суутал тун сонин зүйл болсон байна. Бүсгүй усан дотор хүүхдээ төрүүлж, настай эрэгтэй эх барьж авчээ. Тэрбээр усан дотор төрүүлдэг мэргэжилтэн байсан аж.

Эх барьж авсан эрэгтэй, хүүхдийн аав хоёрыг нярайг аван гарч ирсний нэлээд сүүлд нь бүсгүй усанд хэд шумбаад гарч иржээ. Тэрбээр зүгээр л усанд ороод гарч ирж байгаа мэт хөнгөн, эрүүл харагдаж байсан гэнэ. Зургаас харахад усан дотор төрсөн нярай эрүүл саруул, эцэг эх нь жаргалтай байжээ.

Уг хүүхэд орос хосын хоёр дахь хүүхэд нь байсан бололтой. Эрэг дээр дөрвөн настай болов уу гэмээр хүү тэднийг хүлээж байжээ. Жуулчдын хувийн мэдээллийг олох гээд чадаагүй гэнэ. Тийнхүү Хадия бүсгүй дарсан зургаа “Facebook”-дээ нийтэлсэн байна. Тэрбээр усан дотор хүүхдээ төрүүлсэн эмэгтэйн талаар дэлхий дахин мэдээсэй гэж хүссэн аж.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
baaayaa(109.12.75.46) 2018 оны 03 сарын 15

tumnii ordog tengisiig yg unuendee buzarlasan baina

0  |  0
1(103.87.255.42) 2018 оны 03 сарын 15

МОНГОЛЫН ТӨРӨХ ЭМНЭЛЭГЭЭР ДҮҮРЭН БААШИЛЖ, ОРИЛЖ САГСАН АВГАЙ НАР ДҮҮРЭН БАЙНАА, ДУРТАЙДАА СЕКС ХИЙГЭЭГҮЙ ЮМ ШИГ, НӨХРҮҮДЭЭ ХАРААЖ ЗҮХСЭН, НӨХРҮҮДЭЭ ДАРАМТАЛСАН ЮМНУУД БАЙНА. . ХЭРЛЭН ТУУЛ ОНОН ОРХОН СЭЛЭНГЭ ГОЛУУДДАА ОЧООД ХЯЛБАРХАН ТӨРЖ БАЙ Л ДАА

0  |  0
aagi(103.26.195.49) 2018 оны 03 сарын 15

За .тэгээд туулаар дүүрэн төрөх хүүхнүүд байх хэрэгүү...

0  |  0
Zochin(109.13.248.76) 2018 оны 03 сарын 15

Tengist tsusaa ursgaad tiim l sanagdaj bna medehgvi yumdaa hvn bolgonii sanaa uur shvv dee. Bassein bannand bol uur bh

0  |  0
Гэрри Жаус(202.9.41.166) 2018 оны 03 сарын 15

Бидний Монгол агаар нэг л байна. Арага үүрсэн гээд л дуулдаг , тэгвэл арслан , заан за за болие. Новш гэж хэлэх үг олдохгүй л...

0  |  0
Лола(202.9.40.5) 2018 оны 03 сарын 15

Энэ бүсгүй төрсөн гэмээргүй сайхан харагдаж байх чинь.

0  |  0
irgen(202.179.27.154) 2018 оны 03 сарын 15

peeee manai turuh nasnii ohid,busguichuuld zaaj ogmoor um bna,

0  |  0
Top