Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хотын хөгжлийн чиг хандлага, иргэдийн хүсэл тэмүүллийг харуулсан, иргэдэд хотын соёл, гоо зүйн боловсролыг олгох нийгмийн зар сурталчилгааны баримлыг нийтийн эзэмшлийн гудамж талбайд бий болгох зорилгоор “Хүрээ соёл” баримлын загвар шалгаруулах уралдаан зарлаж байна.
Уралдаанд их дээд суруулийн оюутан, уран бүтээлчид, бүтээлч сэтгэлгээтэй иргэд оролцох боломжтой бөгөөд оролцогч нь хотын нийтийн эдэлбэрийн газраас тухайлсан орон зайг сонгон, нийгмийн зар сурталчилгааг түгээх баримлын загвар төслийг хийж, баримлын хэмжээ, өнгө, хийц материал зэргийг тодорхой тусган харуулсан жижиг хувилбарыг эскиз зураг, төсвийн саналын хамтаар ирүүлнэ.
Төслийг ирэх сарын 20-ны өдрийг дуустал нэг үе шаттайгаар зохион байгуулж, дүнг 2018 оны тавдугаар сарын 1-ний өдөр гаргана.
Ирүүлсэн загваруудыг нэгдүгээр байрт-1, хоёрдугаар байрт-2, гуравдугаар байрт-3, нийт 6 загвар шалгаруулан, Улаанбаатар Ерөнхий менежерийн хүндэт өргөмжлөлөөр шагнана.
Шалгарсан шилдэг загваруудыг 2018 оны хаврын тохижилтын ажлын хүрээнд нийтийн эзэмшлийн гудамж талбайд хийх байрлуулахаар төлөвлөж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )