Пенсилваниа мужийн иргэн 23 настай Дана Фальцетти 100 гаруй килограмм жинтэй. Гэхдээ түүнд энэ жин нь йогийн багш болоход саад болоогүй. Бүсгүй турах гэж хоёр жил йогоор хичээллээд амжилт олоогүй нь түүнийг харин ч алдартай багш болгожээ. Бүсгүйн “Instagram”-ыг 311 мянга гаруй хүн дагаж, дэлхий нийтээр түүний онлайн хичээлийг сонирхдог аж. Анх удаагаа йогоор хичээллэхэд түүнд огт таалагдаагүй гэнэ. Харин одоо бол Дана хамгийн хэцүү элементүүдийг ч хялбархан гүйцэтгэдэг.
Дана одоо дэлхийгээр аялж, мастер-классаа зааж байна. Тэрбээр хүмүүст хандан “Туранхай, эсвэл турахыг, уян хатан болохыг хүссэн хүн л йогоор хичээллэдэг гэж боддог бол та намайг сонс. Энэ бол хэний ч хийж чадах зүйл. Та тарган байна уу, туранхай байна уу огт хамаагүй” гэж зөвлөжээ.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 0 )