Монгол залуу ”SXSW 2017” фестивальд оролцов

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 21

Дэлхийн амьд хөгжмийн нийслэлд тооцогддог АНУ-ын Техас мужийн Остин хотод “South By Southwest” фестивальд инди фок урсгалаар уран бүтээлээ туурвидаг Монгол залуу хөгжимчин Б.Дөлгөөн оролцохоор болжээ. Бүтээлч салбаруудыг нэг дор нэгтгэсэн SXSW фестиваль уран бүтээлчдэд дэлхийд гарах олон боломжуудыг олгодгоороо онцлогтой. Б.Дөлгөөн нь 2016 онд зургаан дуутай “Famous Men” нэртэй богино хэмжээний цомгоо гаргаснаас хойш Монголын хөгжмийн ертөнц, сонсогчдын дунд өөрийн гэсэн орон зайг бий болгож чадсан юм. Мөн түүний анхны цомгийг гадаад дотоодын нэр бүхий цахим хуудсууд өндрөөр үнэлсэн байдаг байна. Тодруулбал АНУ- ын нэр хүндтэй “nerdist.com”-д долдугаар сарын “Шилдэг цомог” хэмээн нэрлэж байжээ.

2017 он 04 сар "Зиндаа" сэтгүүл №04/504

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Q(103.57.93.229) 2018 оны 03 сарын 20

2017 ond mongoloos anh udaa amjillttai oroltsson shuudee ene huu

0  |  0
Top