Дэлхийн яруу найргийн өдөрт зориулан "Шинэ Мянган" утга зохиолын нэгдлээс "ТҮГЭЭМЭЛ ЯРУУ" утга уянгын яруу үдэшлэгийг 2018 оны 03 сарын 21-ний 19:00 цагт Монгол Улсын Хүүхэлдэйн театрт зохион байгуулахаар болжээ. Үе тэнгийн залуусаас бүрдсэн “Шинэ мянган” утга зохиолын нэгдлийнхэн тус үдэшлэгээс олсон орлогыг Монгол Улсын Хүүхэлдэйн театрт хандивлаж, монголын хүүхэд багачуудын ирээдүйн үйлсэд бага ч атугай хөрөнгө оруулалт хийх аж. Тус нэгдлээс өдгөө найман “Болор цом”-ын эзэн тодроод байгаа бөгөөд үзэгч та бүхэн нэгэн дор найман “Болор цом”-ын эзний шүлгийг сонсох юм. Үүнээс гадна “Шинэ мянган” утга зохиолын нэгдлийн авьяас билэгт залуус өөр өөрийн өнгө аясыг энэхүү тайзнаас хүргэхээр зэхжээ. Тус үдэшлэгт,
Д.Нацагдоржийн шагналт П.Нямлхагва
Болор цомын эзэн Ж.Мөнхбат
Болор цомын эзэн Л.Хасар
Болор цомын эзэн Ш.Лхамноржмаа
Болор цомын эзэн Н.Гантулга
Болор цомын эзэн Л.Моломжамц
Болор цомын эзэн Ц.Эрдэнэбаатар
Болор цомын эзэн Б.Батсайхан
Болор цомын эзэн М.Отгонбаяр
МЗЭ-ийн шагналт Г.Сүхзориг
МЗЭ-ийн шагналт Л.Ганзул
МЗЭ-ийн шагналт В.Нэргүй
МЗЭ-ийн шагналт С.Ууганбаяр
МЗЭ-ийн шагналт Г.Сонинбаяр
МЗЭ-ийн шагналт Б.Чулуунцэцэг
МЗЭ-ийн шагналт Т.Зөнбилэг
Г.Сэр-Одын шагналт Б.Болорцэрэн
Г.Сэр-Одын шагналт Б.Төгсжаргал
Г.Сэр-Одын шагналт Б.Урангоо
Яруу найрагч Ш.Анхтуяа
Яруу найрагч Б.Занданхүү
Яруу найрагч Ө.Батзориг нар шүлэг бүтээлээ сонордуулна.
А.Эрдэнэ
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )