Кенийн орон гэргүй хосын романтик зургууд

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 21

  Кенийн гэрэл зурагчин Мукири Фреймс хайр дурлалыг харуулсан бүтээлээ гаргажээ. Тэрбээр багийнхантайгаа Найробид очиж орон гэргүй хосыг олж бүтээлийнхээ гол дүр болгосон байна. Сэмми гэх залуу хайртай бүсгүй Виржиниятайгаа гэр бүл зохиохыг хүсч буйгаа хэлэхэд бүсгүйн царай хэрхэн гэрэлтэж байгаа, тэд бие бие рүүгээ яаж харж байгааг хальсандаа буулгасан нь олон хүнд хүрчээ. Тэдэнд хэсэг зуур ч болов бусдынх шиг амьдралыг мэдрүүлэхийг хичээснээ зурагчин ярьсан байна. Залуусыг дагуулан гоо сайхны салон орж, янз бүрийн хувцас авч өгчээ.

Зураг авалт гайхалтай болж, Мукири Фреймс “Би энэ зургуудаараа хайр дурлал хаана ч байдгийг харуулахыг зорилоо. Нийгмийн давхарга, царай зүс, гадаад төрхийг үл хамааран хайр гэгч зүйл оршин тогтносоор байна” гэж ярьжээ.

Сэмми и Вирджиния

Сэмми и Вирджиния


О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Лола(202.9.41.10) 2018 оны 03 сарын 21

Өвчингүй бол жаргал. Сайхан харагдаж байна.

0  |  0
Top