Монгол улсын Филармони, магадлан итгэмжлэгдсэн Цэцээ Гүн дээд сургууль 2018 оны 03-р сарын 20-нд хамтран ажиллах гэрээ байгууллаа.
Энэхүү гэрээ нь “Бид нийгмийн оюун санааг манлайлна” уриан дор хийгдэж байгаа бөгөөд оюутан залууст урлаг, гоо зүйн боловсрол олгож оюуны хөрөнгө оруулалтанд дэмжлэг үзүүлэх, улсын Филармонийн уран бүтээлчдэд сурч боловсрох, мэдлэг, ур чадвараа дээшлүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилготой юм.
Тус хоёр байгууллага Монголын оюутан залуучуудынхаа хүсэл сонирхол, урлаг, гоо зүйн боловсрол, хөгжил дэвшлийг дэмжиж тус гэрээг байгуулсан нь цагаа олсон анхдагч ажил болж өндөрөөр үнэлэгдэж байна. Цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэн олон талт үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөж байгаан байна.
Сэтгэгдэл ( 0 )