ОХУ-ын “Новости” агентлагаас мэдээлж буйгаар, “Никарагуад үйл ажиллагаа явуулдаг сүмийн пастор Хуан Грегорио Роча Ромерод 36 жилийн хорих ял оноосон” гэв. Тэрбээр гурван хүнтэй нийлж, хүний биед шингэсэн чөтгөр зайлуулах нэрээр нэгэн эмэгтэйг амьдаар нь шатаасан байна.
Мөн түүний хамсаатнууд дунд эмэгтэй хүн байсан ба түүнд 30 жилийн хорих ял оноожээ.
Уг эмгэнэлт үйл явдал хоёрдугаар сард болжээ. Харин ялтныг хамсаатнуудтай нь баривчилсан аж. Хохирогч энэхүү харгис зан үйлийн дараа 80 хувийн түлэгдэлтэй, биеийн байдал хүнд байсан тул эмч нар бүхий л нөөц бололцоогоо дайчилж ажилласны эцэст амийг нь аварчээ.
О.Мөнхтүвшин
Сэтгэгдэл ( 0 )