”Чингисийн хүүхдүүд”-ийн уран бүтээлчид Ираны олон улсын кино наадамд уригдлаа

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 27

Монгол фильм групп, Монгол фильм хөгжлийн сан хөмрөг, Монгол фильм группийн Лос-Анжелес салбарын бүтээл “Чингисийн хүүхдүүд” уран сайхны киноны найруулагч Д.Золбаяр Ираны нийслэл Тегераныг зорихоор боллоо. Энэ жил 21 дэх удаагаа зохион байгуулагдаж буй Ираны олон улсын кино наадамд 300 гаруй зочдын хамт уригдаж оролцож байгаа ажээ. Энэхүү бүтээл нь Монголын кино урлагт дахин нэг шинэ үүд хаалгыг нээж, шинэ зах зээлд киногоо хүргэж буй бахархууштай хэрэг болж байна. Мөн өнгөрөгч онд Оскарын 90 дэх удаагийн гадаад хэл дээрх кино төрөлд нэр дэвшсэн байдаг.

"Чингисийн хүүхдүүд" киног 2016 онд Архангай аймгийн Цэнхэр суманд хийсэн бөгөөд Америк, Турк, Хятадын уран бүтээлчдийн баг оролцсоноороо онцлог билээ.

Б.АМИ

Эх сурвалж: www.ZINDAA.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top