Олон улсын балетын уралдаанаас Монгол охин хүрэл медаль хүртлээ

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 27

Их наран улсын Токио хотноо 2017 оны гуравдугаар сарын 20-22-ны өдөр болсон “The World Ballet Trial – Tokyo stage-2” Олон улсын балетын уралдаанд монгол охин өндөр амжилт үзүүллээ. Тодруулбал дээрх насны ангилалд Хятад, Сингапур, Япон, БНСУ зэрэг улсын нийт 36 оролцогч өрсөлдөж “Монголын Үндэсний Балет” сургуулийн сурагч 11 настай Б.Анхзул хүрэл медаль хүртсэн байна. Б.Анхзул өнгөрсөн жилийн 11 дүгээр сард анх удаа зохиогдсон “Монголын Үндэсний балет” улсын уралдааны 9-11 насны (junior) ангилалд тэргүүн байр эзэлснээр “The World Ballet Trial” олон улсын балетын уралдаанд оролцох эрхийг авч байжээ.

2017 он 04 сар "Зиндаа" сэтгүүл №04/504

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
urnaa(203.91.115.43) 2018 оны 03 сарын 31

mundag ohind amjilt

0  |  0
Zochin(61.69.218.70) 2018 оны 03 сарын 30

Nasniihaa angilald mongol ulsaas anh udaa delhiin taizan deer bujiglej medal hurtsen anhnii huuhed, mundag bna!

0  |  0
Top