Зургаан насандаа Оскарын шагнал хүртсэн Буржгар үстийн уналтын шалтгаан хөгширөлт байв

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 27

Бяцхан хүүхдүүд шинэ тоглоом, сайхан хувцас, сайхан хайрыг мөрөөддөг бол насанд хүрэгчид шинэ машин, загварлаг хувцас, алдар нэрийг мөрөөддөг. Харин Ширли Темпл насанд хүрэхээсээ өмнө насанд хүрэгчдийн мөрөөдлийг биелүүлсэн юм. Тэрээр зургаан настайдаа "Оскар"-ын шагнал хүртэж алдар нэрийн оргилд хүрсэн гэдэг.


Од төрсөн нь

1928 оны дөрөвдүгээр сарын 23-ны Калифорниа хотын Санта  Моникад байрлах банкны ажилтан Жорж Темпл болон түүний эхнэр Гертруда нарын удаан хүлээсэн охин мэндэлсэн гэдэг. Түүнийг Ширли хэмээн нэрлэжээ. Охиноо төрүүлснээс хойш эцэг эх нь өөрсдийгөө жинхэнэ "од" төрүүлсэн гэдгээ мэдсэн гэдэг. Гурван настайдаа охиноо Мэлжингийн алдарт бүжгийн сургуульд явуулсан бөгөөд тэр үед хүүхдүүд зориулж цоргоны бүжиг заадаг байжээ. Хэдэн сарын дараа Холливудын жүжигчин Жак Хйес "Baby Burlesk" хөгжмийн цувралдаа залуу жүжигчдийг хайсан байна. Ингээд Хатагтай Мелинжигийн сургуулиас Ширли Темпл тус хөгжмийн бүжгийн гол дүрээр сонгогдож ийнхүү Холливудын алдарт кино компани болох "Fox"-ийн анхаарлыг татсан гэдэг.


Их хямралаас аврагч Ширли Темпл

Гэвч тухайн үед алдарт "Fox" кино компани дампуурлын ирмэгт ирсэн байжээ.  Америкын их хямралд өртсөн "Fох" компанид дургүйцсэн их хүмүүс байсан хэдий ч Ширли Темплийн гол дүрд нь тоглосон "Get up and say hello" киноны нээлтийн дараа бүх зүйл өөрчлөгдсөн байна. Бүх америкчууд энэ киног үзэхийг хүссэн. "Fox" кино компанийг сүйрлээс аварч чадах бодит эрдэнэс болсон юм. Студийн бүх том машин Ширли дээр ажиллаж эхлэв. Америкийн шилдэг зохиолчид, хөгжмийн зохиолч, жүжигчдийг аврахаар дуудагдсаар байв. Ширлигийн алдарт буржгар үс түүний ээжийн гол анхаарал хандуулах зүйл болон өөрчлөгдөж хатагтай Темпл түүнд хувийн багш хөлслөн бүжгийг нь хүртэл сургуулиулдаг байлаа.


Аз жаргалын төлөө Оскарт

Ширлигийн тоглосон бүх кино урьд өмнөхөөсөө илүү алдартай болж олон мянган үзэгч шүтэн бишрэгч нартай болж байв. Ширли ердөө зургаахан настайдаа дэлхийн хамгийн залуу жүжигчин болсон юм. Америкийн кино академийн мэдээлснээр Ширли Тепл "Дэлхийн бусад хүүхэдтэй харьцуулахад сая сая хүүхэд, насан хүрэгчдэд аз жаргал авчирсан" гэжээ. Мөн тэрээр тухайн үедээ алдар нэр нь тийм ч сайхан зүйл биш гэдгийг ухаарсан гэдэг "Зургаан настайгаасаа эхлээд би Санта Клаусд итгэхээ больсон" гэж Ширли гуниглан дурссан байдаг юм. "Христийн мэндэлсний Баярын өмнөх өдөр ээж намайг дэлгүүрт авчирч, Санта худалдан авч буй хүүхдүүдэд гарын үсгээ зурахыг хүсдэг байсан юм" хэмээн ярьсан байдаг байна.


Бяцхан баян охин

8 насандаа тэрээр 3 сая гаруй доллар олдог болсон байсан бөгөөд дэлхийн хамгийн өндөр үнэтэй 10 оддын тоонд орсон гэдэг. Түүний зургууд хаа сайгүй байдаг болж зурагт хуудас, ил захидал, бэлэг дурсгалын зүйл гээд л бүр Shirley хэмээх Буржгар үстэй хүүхэлдэй хүртэл гаргажээ. Энэ нь дэлхийн хамгийн алдартай тоглоом байсан бөгөөд Барби хэмээх хүүхэлдэй гарсанаар үүний алдар нэрийг бут цохиж чадсан юм. 

Мэдээжийн хэрэг, хүүхэд бүр Ширлигийн хувь заяаг мөрөөдөж байлаа киноны бүх компаниуд тэрхүү залуу одыг өөрсдөдөө урвуулан авахыг оролдож байв. Кино студид нэгэн охин ирсэн нь Норма Жан Бэйкер буюу Мэрилин Монро ирсэн байсан гэдэг. Гэвч тухайн үед Ширли Темпл Холливудын ертөнцөд өөрийн Вант улсыг аль хэдийнээ бий болгосон байсан юм. Энэ нь өвөрмөц, орлуулшгүй зүйл байсан ч удаан үргэлжилээгүй юм. 


Ширли Темпл бүтэлгүйтсэн нь

Бүх зүйл 1940 онд дуусав. MGM кино "The Oz Wizard" киног нээсэн юм. Ширли Доротигийн дүрд тоглохоор шалгарсан боловч Жюди Гарландийг гэнэт сонгосон төдийгүй "Fox"-ийн ноён өөр нэгэн алдартай "Цэнхэр шувуу"-г илрүүлэхээр шийдсэн байжээ. 

Ширли аль хэдийн 12 настай болж тэрээр хацартай жижигхэн хонхортой хөөрхөн хүүхэд байхаа больжээ. Олон хүүхэд түүнийг өсөж торнисонд  бяцхан хүүхдүүд шиг уучлахыг хүсээгүй юм. Дараа нь энэ охин "Fox" компанийг дампуурлаас аварч байсныг мартаж, Ширлийг орхихоор шийджээ. Энэ бол жирийн, насанд хүрэгчдийн арилжаа хөдөлгөөний өөрчлөлт байлаа. Тэрээр үүнээс хойш сургуульд сурч үе тэнгийнхэнтэйгээ харилцаж эхэлсэн юм. Ширли сайн охин болж өсөн торниж томорсон хойноо түгээмэл байдаг энгийн нэгэн жүжигчин болсон юм.

1945 онд Ширли Темпл гэрлэж хоёр жилийн дараа жирэмсэн болсон тухайгаа зарласан юм. Ширли охинтой болсоныхоо дараа Хенри Фордтой хамт "Форт Апачи" кинонд тоглож байжээ. Түүний дараагаар буюу 1949 онд нөхрөөсөө салсан юм. Үүний дараа Ширли дахин дэлгэцэнд гараагүй юм.

 

Б.АМИРДАА

Эх сурвалж: www.ZINDAA.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
S(202.9.43.223) 2018 оны 03 сарын 27

50 настай одой

0  |  0
Top