Матар, зэрлэг гахайнуудын дунд 60 жил амьдарсан ”Орос Тарзан”

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 28

Өөрийн нэрийн хуудас болсон шуудайг мөрөн дээрээ тохон үүрч явдаг энэхүү эрийг Австраличууд "Тарзан" хэмээн нэрлэдэг. Тэрээр 85 настай бөгөөд орчин үеийн нийгмээс татгалзаж 60 жил матар, зэрлэг гахайн дунд амьдарч иржээ.



 

Гүржийн гүнж Элизабета Махабелигийн хүү Михаил Фоменко ЗХУ-ын нэг хэсэг болох Гүрж улсад төржээ. 1930-аад оны сүүлээр түүний гэр бүл Япон руу дүрвэсэн боловч удалгүй дахин Сидней хот руу зугтсан байна. Түүнээс хойш гэр бүлийнхэнтэйгээ хамт Австрали улсад амьдрах болжээ.

Хэлний саад бэрхшээлээс болж Михаил сургуульдаа цор ганц гадаадын иргэн болсон нь шинэ газар дасан зохицоход тийм ч амар байгаагүй юм. Бие махбодийн хувьд тэрээр ер бусын хүчирхэг байсан төдийгүй 1956 онд Мельбурн хотод олимпийн наадамд оролцохоор нэр дэвшиж байжээ.

60 жилийн өмнө Михаил орчин үеийн нийгмийг үгүйсгэж, Австралийн хойд зүгт оргон зугтаж , нүцгэн гараараа матар, зэрлэг гахайг агнадаг байжээ.

Тэрээр хушаар усан онгоц хийж хэрэн хэсүүчилж иржээ. Одоогийн Торресын хоолойн дагуу 600 км зайтай Нью Гвинейн эрэгт хүрч байв. 1959 онд залууг орон нутгийн оршин суугчид олоход хүндээр өвдсөн байжээ. Тиймээс аав нь Михаилыг Австралид буцааж авсан боловч тэр эдгээгүй учир дахин сул тавьсан байна.


Үүний дараагаар ээжийнх нь хүсэлтээр цагдаа нар баривчилсан байна. 1964 онд ердөө бэлхүүсэн хэсгээ далдалсан эр зүй бус зан авир гаргаж үүнийг нь тэвчээгүй гэр бүлийнхэн нь галзуу хэмээн зарлаж байжээ. Тэр цагаас хойш сэтгэл мэдрэлийн эмнэлэгт түүнийг хорьж цахилгаан эмчилгээ хийлгэж байв.  

1969 онд эмч нар түүнийг эмнэлэгээс гаргав. Эмч нар гэр бүлийнхэнд нь Тарзаны амьдралд нь буцаан тавихыг зөвлөж байсан гэдэг. Тэрбээр 1988 онд ээжийнхээ оршуулганд оролцохоор суурин хотод өөрөө ирсэн байдаг байна.  

Австралийн хамгийн онгон дагшин газар нутагт амьдардаг "Орос Тарзан"-ыг ард иргэд нь хоёр долоо хоног тутам  гурил, шоколад, кока кола, нунтаг сүүгээр хангаж байжээ.

Михаил Фоменко 2012 он хүртэл “Тарзан”-ы амьдралаар амьдарсан байна. Харин одоо "Орос Тарзан" Австралийн асрамжийн газрын нэгэнд амьдардаг. Сувилагчдын хэлснээр тэрээр хэнтэй ч холбоо тогтоодоггүй энэ байгууллагад байхдаа сэтгэл ханамжтай байдаг хэмээн хэлсэн байдаг байна.

Б.АМИР

Эх сурвалж: www.ZINDAA.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top