Солонгосын K-поп ертөнцийг шуугиулж буй Монгол залуус

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 28

Дэлхийг байлдан дагуулж буй Өмнөд Солонгосын К-поп ертөнцөд Монгол залуус хөл тавьжээ. Тус хамтлагийг "Uyangaa x Rutuu" хэмээдэг төдийгүй анхны уран бүтээлээ цацсан байна. Хамтлагийн эмэгтэй гишүүн Ө.Уянга нь Солонгос улсад болсон гадаад оюутны Солонгос хэл дээр дуулах тэмцээнд түрүүлсэн удаатай. Тэрээр Солонгост санхүүгийн чиглэлээр төгсөж, одоогоор АНУ-ын Калифорни мужид магистраар суралцаж буй оюутан билээ. Харин тус хамтлагийн эрэгтэй гишүүн Төрмөнх нь Солонгос улсад өөрийн дуу бичлэгийн студийг ажиллуулахаас гадна суралцдаг байна.Тэдний анхны уран бүтээлийг "Let me be" гэдэг бөгөөд өөрсдөө дуугаа зохиож, клипүүжилсэн чадварлаг залуус юм.


Тэдний анхны уран бүтээл болох "Let me be" дууг хүргэж байна. Дууг бүтээлцсэн Sydkyd нь Солонгос улсын KOREA University сургуулийг хэлний бэлтгэлээр төгссөн . Одоогоор тус улсдаа магистрт сурдаг.  Зураг, видео хийх сонирхолтой бүтээлч залуу юм. 

                                                                                                                                                                                                                                    Х.ЭНАЯА

Эх сурвалж: www.ZINDAA.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Boo(64.119.19.26) 2018 оны 03 сарын 28

Solongos erchvvded ymar eregteilleg , er hvn shig gdgee haruulj, ohin ni ilvv hvchirheg bgarai amjilt

0  |  0
Зочин (64.119.24.181) 2018 оны 03 сарын 28

Монголчуудыг дэмжээд өгвөл оюуны потeнциал сайтай гэж яридаг нь үнэний хувьтай

0  |  0
Top