АНУ-ын загварын ертөнцийн өнгө төрхийг тодорхойлогч, 100 гаруй жилийн түүхтэй алдарт “Vogue” сэтгүүлийн 2017 оны анхны дугаарын нүүр хуудсыг 20 настай монгол бүсгүй чимсэн байна. Түүнийг Б.Ялгуун гэдэг бөгөөд “Монгол модель” агентлагийн загвар өмсөгч аж. Одоо тэрбээр Тайландад менежментийн чиглэлээр суралцахын сацуу загварын салбарт амжилттай ажиллаж байгаа ажээ. Б.Ялгууны хувьд “Vogue”-гаас гадна Италийн загварын “Marco De Vincenzo” ордны “Pre-fall 2017” брэндийн цуглуулгыг сурталчилж зургаа авахуулж байжээ. Дэлхийн хорь гаруй улсад хэвлэгдэн гардаг “Vogue” сэтгүүлийн нүүрийг өмнө нь Кембрижийн гүнгийн авхай Кейт Миддлтон, АНУ-ын тэргүүн хатагтай асан Мишель Обама, алдарт дуучин Лэди Гага тэргүүтэй нэр хүндтэй бүсгүйчүүд чимж байсан билээ.
2017 он 04 сар "Зиндаа" сэтгүүл №04/504
Сэтгэгдэл ( 0 )