Найруулагч Б.Чингүүн ухаалаг гар утас ашиглан “Хайр” уран сайхны кино бүтээжээ. Тэрээр энэ тухайгаа “Кино зохиол сайн байвал гар утсаар ч кино бүтээж болно гэдгийг батлахыг хүссэн юм” хэмээсэн байна. Тус киноны гол дүрд “Аз жаргал” уран сайхны киногоор үзэгчдэд танил болсон Ц.Мичидмаа охин тоглосон бол зураглаачаар жүжигчин Э.Очгэрэл ажилласан байна. Хайрын тухай өгүүлсэн Б.Чингүүний ээлжит уран бүтээл тун удахгүй нээлтээ хийх ажээ. Тус уран сайхны кинонд жүжигчин Д.Пүрэвсүрэн, Ц.Ганзориг нар тогложээ.
2017 он 04 сар "Зиндаа" сэтгүүл №04/504
Сэтгэгдэл ( 0 )