Facebook-ийн хэрэглэгчид "Dislike" дардаг болох мөч ойртож байгаа бололтой. Олон нийтийн томоохон сүлжээнд энэ нь хэн нэгнийг нэр хүндэд сөргөөр нөлөөлөх болон сэтгэл гутралд хүргэх хэрэгсэл болох вий гэсэн болгоомжлолын үүднээс хойшлуулсаар байсан юм.
Гэвч Facebook компанийн зүгээс Dislike товчийг ашиглалтад оруулах нь зүйтэй гэж үзэж байгаа гэнэ. Учир нь зохисгүй болоод бусдад төдийлөн таалагдахгүй зураг, пост олноор оруулах болсон учраас Dislike товч нь зохисгүй агуулга нийтлэгдэхээс урьдчилан сэргийлэх нэг хэлбэр болж өгнө гэж тайлбарлаж байна.
Facebook-ийн зүгээс жилийн өмнө хэрэглэгчиддээ зориулан ууртай, гайхах, гунигтай зэрэг сэтгэл хөдлөлүүдийг хийж байсан билээ. Одоогоор Dislike товчийг санал солилцох үед хэрхэн хэрэглэж байгааг мэдэхийн тулд туршилт хийж байгаа юм.
С.Бат
Сэтгэгдэл ( 0 )