2011 онд Шанхай хотноо болсон "АВЬЯАСЛАГ ХЯТАДУУД" шоунд "Алсад суугаа ээж" дуугаар амжилттай оролцон, олон хүний сэтгэлийг уярааж чадсан Б.Уудам хүү одоо 19 настай бөгөөд Канадын Ванкувер хотод сурч, амьдарч байна. Тэрбээр 2017 оны сүүлээр Индиан гаралтай, Канадын алдарт хөгжимчин Эдгар Муеналатай-тай хамтран "Алсад суугаа ээж" дуугаа шинэчлэн дуулсан билээ. Канадаас төрөн гарсан алдартай дуучин Жастин Биберийг анх олон нийтэд таниулан гаргаж ирсэн, хөгжмийн авьяаслаг менежер Скутер Браун саяхан түүнтэй уулзаж, ирээдүйд хамтран ажиллах боломжийн тухайд санал солилцсон гэнэ.
Тэрбээр "Doz" энтертаймэнтийн бүтээсэн "Хөх толбот хүмүүс" кинонд туслах дүр бүтээж шаггүй жүжигчин гэдгээ харуулаад авсан. Тэрбээр одоогоос нэг жилийн өмнө болсон С.Жавхлангийн “Монгол мэндэлсэн өдөр мину” тоглолтонд оролцож ая дуугаа өргөж “Алсад суугаа ээж” , өөрийн Барга үндэстний дуугаараа үзэгчдийн сонорыг мялаагаад буцсан юм.
Уудам хүү ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймгийн, Зүүн Барга хошууны, Шинэ булаг суманд 1999 оны 9-р сарын 9-нд төрсөн ба бага наснаасаа дуулах дуртай байсан учир долоон настайдаа “Таван тансаг Хөлөнбуйр” хүүхдийн дууны бүлгэмд элсэн орж, анхны шавь нарынх нь нэг болж байжээ. Тус бүлгэмийг Монголчууд бидний “Чандмань эрдэнэ” дуугаар нь сайн мэдэх, БНХАУ-ын алдарт дуучин Б.Бүрэнбаяр, О.Урнаа нар удирдан явуулдаг гэнэ. Тэд Уудам хүүгийн өргөж авсан аав, ээж нь аж.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 2 )
Ene huu neg ih sain duuldag duuchin bish l dee. Enuunees iluu duuldag Mongol huuhduuud zunduu sh dee. Hyatadiin bodlogoor l garch irsen huu
Mundag huud ilvv ih amjiltiig husie