Нүдэндээ хайр харуулсан 17 настай Б.Мөнхбаярын ”цэвэр” ялалт

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 02

Шүүгч Болдын бас нэгэн хүчтэй оролцогчид бол яах аргагүй Б.Мөнхбаяр, Б.Билгүүн нар байлаа. Тэд өнгөрсөн Ням гаригийн үдэш Камертон хамтлагийн "Нүд чинь хайр харуулна" дууг амилуулсан юм. Цангинасан дуу, цээлхэн хоолойтой хоёр залууг нэгтгэж эн тэнцүүхэн үзэлцсэн үзүүлбэр байсан нь олон хүний талархлыг хүлээсэн билээ. Гэвч шоуны дүрмийн дагуу тус оролцогчдын аль нэгийг нь сонгох хэцүү шийдвэртэй нүүр тулсан Болд 17 настай Б.Мөнхбаярыг эргэлзээгүйгээр сонгожээ. Шоуны хасагдсан оролцогч Б.Билгүүний хувьд өмнө нь "Universe best songs" наадмын шагналт байрын эзэн болж байсан олны дунд багагүй алдартай нэгэн юм. Харин Б.Мөнхбаярт цааш явах боломж олгосон шүүгч Болдыг шүүмжлэх хүн олонтаа. 

 

      

Б.АМИР

Эх сурвалж: www.ZINDAA.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top