2017 оны нэгдүгээр сард “Италийн мисс” Жессика Нидарогийн нүүрэн дээр хүчил цацжээ. Түүний хэлснээр үүнийг хуучин амраг болох бие хамгаалагч Жорже Таварес хийжээ. Жессика Нидаро эмнэлэгт хоёр сар болж шарх бүрэн гүйцэд эдгэх хүртэл нэг жил хүлээх хэрэгтэй болсон юм. Түүний хуучин найз залуу болох Таваресийг одоогоор баривчилсан байгаа бөгөөд шүүх хурлаа хүлээж байгаа ажээ. Хэдэн өдрийн өмнө Надарогийн үйл явдлын тухай ярилцахаар телевизийн шоу нэвтрүүлэгт урьжээ.
Ослын өмнө тэрээр 28 настай телевизийн хөтлөгч байсан бөгөөд дуучин болох карьераа эхэлж цомог гаргахаар зэхэж байжээ.
Тэрээр 2007 онд "Италийн мисс" шалгаруулах гоо сайхны тэмцээнд түрүүлж байв.
2017 оны нэгдүгээр сард Баруун Африк дахь Кабель Верде муж улсын хүү Жорже Эдсон Таварес түүнрүү хүчил цацсан юм.
Таравес болон Нидаро нар Руминий дельфинумд ажиллаж байхдаа анх танилцсан төдийгүй гурван жилийн өмнө уулздаг болжээ. Нидарогоос салахаас өмнө тэрээр үлгэр жишээ сайн залуу байсан боловч 2016 оны наймдугаар сард Жессика түүнээс салах шийдвэр гаргасан байна. Ингээд түүнийг орхин явахад Таравес галзуурсан аж.
Тэрээр түүний ажлын хуваарийг мэдэж, хийж буй хөдөлгөөн бүрийг нь ажигладаг болжээ. Алдарт бүсгүй үүнийг мэдсэн даруйдаа өөрийн аюулгүй байдалд санаа зовж эхэлсэн байна. Мөн үргэлж мөрддөг түүнээс эмээн шинэ харилцаа эхлүүлэхээс татгалзах болжээ.
“Би хэн нэгнийг олж амьдралаа өөрчлөхийг хүссэн ч эрэгтэйчүүдтэй уулзахаас айж байлаа. Тэр үргэлж намайг мөрдөж, намайг ганцааранг минь орхисонгүй. Тэр ч байтугай амиа хорлохыг оролдож надад дарамт шахалт үзүүлэхийг оролдож байсан”
Жессика Нидаро
Хүчил цацахаас өмнө нь түүнийг цагдаад мэдэгдсэн боловч түүний хуучин найз залууд дахин түүнрүү ойртох хэрэггүй гэсэн анхааруулга өгч сул тавьжээ.
Жессика Италийн "Maurizio Costanzo Show" шоунд оролцож юу болсон талаар дэлгэрэнгүй ярилцжээ. Одоо Нидаро өвдөлт намдаах эм тогтмол ууж, маск өмсөж, наранд гарч чадахааргүй аймшигтай нүүр царайтай болсон юм. Тэр үнэртэй усыг 600 доллараар авдаг байсан бол одоо нүдний дусаалга, өвчин намдаах эмэнд нь хамаг мөнгөө үрдэг болжээ.
Эмнэлэгт тэр зөвхөн халдваргүйжсэн хүмүүстэй харьцах боломжтой бөгөөд ихэвчлэн ээжтэйгээ л уулзаж чаддаг байна.
Б.АМИР
Эх сурвалж: www.ZINDAA.mn