Өнөөдрийн манай нийгмийн шударга бус байдал, авилгал хэрээс хэтэрлээ. Үүнийг хүн бүхэн мэддэг авч дорвитой өөрчлөлт хийж чадахгүй байна. Гарын үсэгний наймаа, мөнгөний төлөө шийдвэр монгол түмний амьдралыг улам бүр доройтуулсаар байгааг бид харсаар, амьдралаараа мэдэрсээр байна. Дүр эсгэсэн ардчилалаасаа, дүрдээ итгэсэн луйварчидаасаа салахгүй бол энэ Монгол улс маань хөгжихгүй нь ээ. Тэдний худал үг, хуурмаг дүрэнд эгэл түмэн минь живлээ.
Энхүү гажуудсан тогтолцооноос салахын тулд өнөөдөр бид үүний эсрэг нэгдэж, үгээ хэлж тасралтгүй тэмцэх хэрэгтэй. Манай урлаг соёлынхон ч дуу хоолойгоо эхнээсээ хүргэж эхэлж байна.
Үүний нэгэн тод жишээ болж Дижитал хамтлагийн Хаку, Мөнгөөнөө нар нийгмийн хар барааны эсрэг “ТААЛАГДАХГҮЙ БАЙНА” нэртэй уран бүтээл гаргажээ. Бас ч нэгийг бодогдуулах дуу болжээ. Та бүхэн сонсоод үзээрэй.
Сэтгэгдэл ( 0 )