"The Voice of mongolia" шоуны хамгийн халуухан шат "Battle" оролцогчдын чадварыг маш ихээр шаардсан үе билээ. Өнгөрсөн дугаарын онцлох үзүүлбэр болох шүүгч Д.Болдын баг Мөнх-Эрдэнэ, Бүжинлхам нар байсан юм. Эрэгтэй, эмэгтэй хос тулаан энэ шатны хамгийн сонирхолтой үзүүлбэрүүдийн нэг байдаг. Ингээд шүүгч Д.Болдын хүсэлтээр Мөнх-Эрдэнэ хасагдсан бөгөөд тэрээр энэ талаар өөрийн нүүр хуудсандаа бичихдээ "Мөнх-Эрдэнэ чамд цаашдын бүх зүйлд чинь амжилт хүсэж байна. Бүжинлхам бол миний багт цаашаа явах ёстой гэж би шийдвэрээ гаргалаа улам гэрэлтэх болно" хэмээжээ.
Ийнхүү өөрийн багын бас нэгэн чадварлаг гишүүнийг хассан тэрээр өөрийн нүүр номоор хандан тайлбар хийсэн байв. Дашрамд дурдахад оролцогч Мөнх-Эрдэнэ нь "Universe best songs" наадмын шилдэг оролцогчдын нэг ажээ.
Б.АМИР
Эх сурвалж: www.ZINDAA.mn
Сэтгэгдэл ( 1 )
Bold dandaa buruu songolt hiihiin medremjgui zaluu yuma