Хорт хавдар болон тархины саажилттай хүү маш хүнд хагалгааны дараа амьд үлдэж, өөр хэлээр ярьж эхэлсэн хачирхалтай тохиолдол болжээ. Москвад болсон энэ явдлыг эмч нар гайхамшиг гэж нэрлэж байгаа аж. Артём Галкин гэх 15 настай хүүг эдгэрэхгүй гэж оношилж, хагалгаа хийгээд ч амьдрах ямар ч найдвар байхгүйг гэр бүлийнхэнд нь хэлсэн байжээ. Гэвч хүү хагалгааг амжилттай даван гарсан байна. Харин тэрбээр төрөлх орос хэлээ мартсан байжээ. Хүү сэрээд англиар ярьжээ.
Тархины саажилттай төрсөн түүнд 15 настайд нь эмч нар цусны хорт хавдартай, амьдрах найдвар байхгүй гэсэн онош тавьсан байжээ. Хүүг хагалгааны дараа нас барна гэж байсан ч хэдэн өдөр комд байгаад сэрсэн байна. Орос хэлээ таг мартсаныг нь эмч нар хүүгийн тархины төрөлх хэлээ мэддэг хэсэг нь ажиллахгүй болсонтой холбоотой гэж үзэж байгаа аж.
Англиар ярьж буй Артём орос хэлээ дахин сурч байгаа гэнэ. Тэрбээр мөн каратэгээр хичээллэж, Паралимпт оролцохоор мөнгө цуглуулж байгаа аж.
О.Саша
Сэтгэгдэл ( 6 )
hynii bied suns shingene gej bdag gesen shyy.
Magadgui l yum. Mongold tarhinii hund hagalgaand orood garahdaa arhinaas garchihsan tohioldliig medne. Udur bur uudag hun bsan yum.
Сүнс орно гэж байхгүй ээ.
Шааагааадаарайй.Солиооороодоорааай
Үгүй байхаа зүгээр л сүнс нь англи хүний сүнсээр солигдчихсон байх
юун аятайхан юм, ингээл англиар яриад эхлэх юмсан гэхгүй юу хэхэ. Хүү англи хэл мэддэг байсан байна тэр нь нөлөөлж.