Говь нутгаас төрсөн дуучин бүсгүй Чантуугий Алтантүлхүүр энэ сарын 25-нд Монгол Бөхийн Өргөөнд өөрийн 3 дахь бие даасан тоглолтоо зохион байгуулах гэж байна.
Өвөрмөц хоолой, өнгө төрхөөрөө бусад дуучдаас ялгарч чаддаг дуучин бүсгүйг малчны дуу дуулдаг гэдгээр нь ард түмэн андахгүй. Харин энэ удаагийн тоглолтод тэрбээр жинхэнэ мэргэжлийн дуучин гэдгээ олонд харуулсан тоглолт хийх гэж байгаа юм.
СУИС-ийн сонгодог дуулаачийн мэргэжлээр төгссөн дуучин маань тоглолт дээрээ поп, нийтийн, сонгодог, цэрэг эрсийн дуу гээд олон төрөл жанраар дуулж өөрийн хоолойн цар хүрээг үзэгч сонсогчдодоо харуулах ба бусад олон сюрпризээр бэлэг барих гэнэ.
Тоглолт: 2018 оны 04-р сарын 25-нд Монгол Бөхийн Өргөөнд 19.00 цагт болно.
Сэтгэгдэл ( 2 )
Бөхийн өргөөнд урлагийн тоглолт хийхийг хориглосон гээгүй билүү
muu goviin gichii