Айшолпан охиныг дэлхийд таниулсан гэрэл зурагчин Ашер Свиденски

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 10

Израиль улсын иргэн 24 настай гэрэл зурагчин, аялагч, зохиолч Ашер Свиндески Монгол улсын Баян-Өлгий аймагт зочилсон удаатай. Тэрбээр зүүн орнуудын амьдрал аж ахуй соёл уламжлалыг ихээхэн сонирхдог нэгэн бөгөөд Монгол, Хятад улсаар аялан гэрэл зургийн гайхамшигт бүтээлийг туурвиж ирсэн байна. Гэрэл зурагчин Ашер Свиндескигийн зургууд "The Guardian", "BBC", "National Geographic" гэх зэрэг томоохон хэвлэл мэдээллийн агентлагуудын аялагчдын гэрэл зургийн цомогт багтдаг ажээ. Түүнчлэн дэлхий даяар нэр хүнд нь тархсан гэрэл зургийн ном товхимол бүтээлүүдэд багтсан байдаг байна.

Түүний анхны бие даасан зураг төсөл "Монгол дахь бүргэдтэй анчид" байсан юм. Ашер Свиндескигээс Монгол орныг яагаад сонгох болсон талаар асуухад тэрбээр "Монгол үргэлж намайг гайхшруулдаг байсан. Таамаглал сонсохоос илүүтэйгээр бодит үнэнийг үзэх хүсэл минь хөтөлсөн. Би бүх зүйлээ орхиж Ази руу ниссэн ингээд Монгол улс миний эхлээд судлах улс орнуудын нэг шиг санагдаж байлаа. Монголд очиход тулгарч байсан хамгийн хэцүү зүйл хэлний бэрхшээл байсан юм. Би энэ улс үндэстний онцлогийг гэрэл зурагт буулгахын тулд тэдний дунд илүү удаан байж, тэдний хэл соёл, ахуй амьдрал бүх зүйлийг нь илүү гүнзгий судалж, тэдний түүхийг сонсохыг хүсч байсан" хэмээн нэгэн ярилцлагадаа дурджээ.

Дэлхийд Монгол улсыг таниулахад багагүй үүрэг гүйцэтгэсэн Ашер Свинденскигийн аав нь Орос хүн, харин ээж нь Израиль хүн байдаг ажээ. Тэрбээр 17 нас хүртлээ чадварлаг жүжигчин болохыг хүсдэг байсан хэдий ч түүнээс хойш гэрэл зурагт ихээхэн татагдан өөрийн сонирхлоор гэрэл зураг авах болсон байна. 


Ашер Свиндескигийн Монголд авсан гэрэл зургуудыг танилцуулж байна.



Б.АМИР

Эх сурвалж: www.ZINDAA.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top