Секс тоглоомыг сонсголын төхөөрөмж гэж эндүүрчээ

2018 оны 04 сарын 11

Их Британид саяхан нэгэн сурагчид хөгжилтэй эндүүрэл тохиолдсон байна. Тэрээр секс тоглоомыг сонсголын аппарат гэж бодон, чихэндээ зүүгээд сургуульдаа хүрээд ирсэн гэнэ.

8-10 настай сурагчид сургуулийн номын санд ирэх үеэр тэндхийн ажилтнууд үүнийг анзаарсан аж. “Сонсголын аппарат” чихэндээ зүүсэн сурагчийг анх номын санч хараад ойлгожээ.

Уг зүйл эрчүүдэд зориулсан секс-вибратор байсан бөгөөд хүүхдүүдийг номын санд хүргэж ирсэн туслах багш бүсгүй ч хараад таамагласан аж. “Түүний царай час улаан болчихсон, инээдээ арай чүү барьж байсан” хэмээн номын санч уг туслах багшийн тухай өгүүлсэн байна.

Ингээд туслах багш уг “сонсголын аппаратыг” хурааж аваад захиралд өгсөн бөгөөд хүүгийн эцэг эхийг дуудаж болсон явдлын тухай танилцуулжээ.

Дашрамд сонирхуулахад, 2017 онд хууль сахиулах байгууллагынхан нэгэн хачирхалтай бичлэгийг сонирхон шалгаж байсан билээ. Уг бичлэг дээр нэгэн ээж хүүхдэдээ хөхөлтний оронд секс-тоглоом өгч байгаа нь дүрслэгдсэн байсан юм. Тэрхүү ээж энэ үйлдлээ тайлбарлахдаа, эмнэлэгт өөрт нь өгсөн зөвлөгөөг л дагасан гэжээ.

Д.Мөрөн


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top