Өнгөрсөн Бямба гараг буюу 4-р сарын 14-нд Корпорейт Конвеншн төвийн концертын их танхимд дуучин Наагийгийн тоглолт болж өнгөрлөө. Тэрээр анхны тоглолтоо 2012 оны энэ өдөр Strangers In The Night нэртэйгээр Тусгаар тогтнолын ордонд хийж байсан юм.
Өнгөрсөн 6 жилийн хугацаанд дуучны дуулах ур чадвар, дуулалтын мэдрэмжүүд улам нэмэгдсэн байсан бөгөөд тоглолтын 90 минутын турш өөртөө итгэлтэйгээр үзэгчдэд олны танил Монгол болон гадаад дуунуудыг хүртээл болгож байлаа. Монголд жазз свинг тоглолтыг шинэ түвшинд харуулсан дуулалт, бүжиглэлт, дүрсжүүлэлтийг чадварлагаар нэгтгэн үзүүлсэн, нэг үгээр хэлбэл шоу, энтэртайнментад шинэ өнгө төрхийг авчирсан цоо шинэ өнгө аястай байсан юм.
Нөгөө талаасаа зөвхөн тайзан дээр 80 орчим уран бүтээлчид гарсан том тоглолт болж чаджээ. Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар “Эвент Солюшн” ххк, тоглолтонд Улсын Филармонийн “Баянмонгол” жазз найрал хөгжим болон Симфони найрал хөгжмийн утсан хөгжимчид, Moon Dance, Nature Dance-ийн бүжигчид, ХБНГУ-ын хөгжимчид, зочин дуучнаар поп дива С.Наран, дуучин Ц.Хулан, Ж.Ариунжаргал мөн түүний багш Б.Дашдондог нар уг тоглолтонд оролцлоо. Тоглолтын ерөнхий найруулгыг жүжигчин Э.Ууганбаяр гадна тайз, дэлгэц болон зохион байгуулалтыг “Red Entertainment” хөгжим, тайз, гэрэл аппаратурыг “Sound of Mongolia” тус тус хийж гүйцэтгэжээ.
Сэтгэгдэл ( 0 )