Бидний амьдралд янз бүрийн хүмүүстэй ажлын болон хувийн шалтгаанаар уулзах хэрэг гардаг. Зарим хүн өөрийн нөлөөллөөрөө таны амьдралд тус нэмэр, баяр баясгалан авчирч байдаг бол зарим нь эсрэгээрээ сөрөг нөлөө үзүүлж байдаг аж. Тэгвэл таны амьдралд ямар ч хэрэгцээ болохгүй хүний дараах таван зан чанарыг танилцуулъя.
1.Амин хувиа хичээгч
Энэ төрлийн хүмүүс өөрөөсөө өөр хэнийг ч боддоггүй. Бодож байгаа мэт дүр үүсгэн өөрийнхөө зорилго мөрөөдлийг биелүүлэх гүүр болгон ашиглах дуртай. Зорилго мөрөөдөл нь биелэх мөчид чамайг орхин явах болно.
2. Залхуучууд
Хүнээр ажлаа хийлгээд зүгээр суухын дур болсон хүмүүс. Тэд зүгээр сууж л байвал амьдрал нь аз жаргалаар дүүрэн мэт сэтгэгдэл төрнө. Тэдний хажууд удаан байвал яг л галзуурч байгаа мэт сэтгэгдэл төрөөд зогсохгүй түүний боол нь мэт санагдах болно.
3. Хоёрдмол зантан
Яг яах гээд байгаа нь мэдэгдэхгүй, эсвэл нэг хэлсэн үг үйлдэл нь 10 минутын дараа солигддог хүмүүс энэ төрөлд хамаарна. Энэ төрлийн хүмүүсийн зан ааш нь өдрийн од шиг байдаг учир харилцан ярилцаж ойлголцоно гэж бараг байхгүй.
4. Буруугаа бусдад тохогчид
Энэ төрлийн хүмүүс амьдралынхаа явцад ямар ч буруу зүйл хийдэггүй. Тэд хажууд байгаа хэн нэгэндээ уурлан уцаарлаж үг яриагаараа буруу тохохдоо гарамгай. Үг хэл нь гүйцэгдэхгүй тул нэг л мэдэхэд чи буруутан мэт хажууд нь сууж байх болно.
5. Их зантан
Их зантай хүмүүс өөрийгөө дөвийлгөж зөвхөн "Би би" гэж ярих нь элбэг. Тэдний амнаас "Бид" гэдэг үг ховорхон гарна. Юм л бол бусдыг доош нь хийж өөрийгөө бурхан мэт ярих болно. Энэ төрлийн хүмүүст ойрхон байвал өөртөө итгэх итгэлээ алдах аюултай гэнэ.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 0 )