Жинхэнэ Рапунцелүүд гэгдэх Сазерлэндийн эгч дүүсийн хачирхалтай хувь заяа

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 20

 Кино гэж байгаагүй үед хүмүүс өөр аргаар зугаацдаг байжээ. Жишээ нь, цирк рүү явж бусдаас өөр төрсөн хүмүүсийг харж шохоорхдог байв. Тэр үед хүмүүсийн сонирхлыг татсан Сазерлэндийн эгч дүүс урт үсээрээ бусдаас онцгойрдог байжээ.

Ядуу фермерийнд долоон охин төржээ. Сара, Виктория, Изабелла, Грэйс, Наоми, Мэри болон Дора гэх долоон бүсгүйг намтар бичигч Брэндон Стикни "АНУ-ын хамгийн дур булаам жүжигчид байсан" гэж тодорхойлсон байдаг. Гэхдээ тэд циркт даруухан бүжиг хийж, хүмүүс урт сайхан үсийг нь харахаар очдог байжээ. Тэдний гэр бүлд нэг л эрэгтэй хүүхэд төрсөн байна. Ядуу байдлаасаа гарахын тулд аав нь охидоо дуулж сургажээ. “Барнум & Бейли” циркт тоглодог байсан тэднийг “Дэлхийн долоон гайхамшиг” ч гэдэг байв. Бүсгүйчүүд үзэгчдийг ихээр татаж, хүмүүс тэдний дуулахыг бус үсийг нь харахаар цуглардаг байжээ.

Сазерлэндийн эгч дүүс маш алдартай болж, нэртэй сэтгүүлүүд тэдний зургийг хэвлэж байв. 1888 онд аавыгаа нас барсны дараа тэд төрөлх хотдоо тансаг харш бариулан хамаг мөнгөө бодлогогүй үрцгээж эхэлжээ. 14 өрөөтэй байшин нь тухайн үед маш ховор байсан халуун, хүйтэн устай, паркетан шал, гоёмсог чийдэнтэй байсан гэдэг. Эгч дүүс их тансаг амьдраад сурчихсан, эрэгтэй хүнтэй харьцах чадваргүй, гурав нь л найз залуутай байжээ. Харин 1938 онд тэдний байшин шатаж, алдар нэрийг нь гэрчлэх бүх зүйл хамт үгүй болсон байна.

Настоящие Рапунцели: взлет и падение длинноволосых сестер Сазерлэнд

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
йыайыбайыа(66.181.166.147) 2018 оны 04 сарын 22

йыбайбайыаб

0  |  0
Zzz(66.181.161.51) 2018 оны 04 сарын 19

Tgd ene doloo yaj togssn bee

0  |  0
Top