Хүүхдийн дотоод ертөнцийг ”Шилдэг өнгө 2” үзэсгэлэнд дэлгэжээ

2018 оны 04 сарын 21

Улсын тэргүүний 84-р сургуулийн Дүрслэх урлагийн багш Б.Болортуяагийн санаачилгаар тус сургуулийн сурагчдын хамтарсан “ШИДЭТ ӨНГӨ-2” уран зургийн өчигдөр /2018.04.20/ Хүүхдийн урлан бүтээх төвийн “Орд Арт” галерейд нээлтээ хийжээ. Гурав хоног үргэлжлэх тус үзэсгэлэнд нийт 30 гаруй сурагчийн 100 гаруй бүтээл дэлгэгдсэн ажээ.

84 сургуулийн дүрслэх урлагийн багш Б.Болортуяа “Манай 84 дүгээр сургуулийн “Шидэт өнгө” уран зургийн дугуйланд маш олон хүүхэд хамрагддаг. Үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүд хүүхэд бүрийн дотоод ертөнцийг харуулж байгаа гэж бодож байна. Хүүхдүүд өөрийн хүсэл сэтгэлд  юу орж ирсэнээ зурсан байгаа. Уран зураг зурж сурснаар хүүхдийн авъяас, зургийн тухай мэдлэг, чадвар нэмэгддэг. Хүүхдүүд гоо зүйн мэдрэмжтэй болж, уран бүтээлчээр бүтээлээ урлан үзэсгэлэн гаргаж байгаа нь амьдралынх нь нандин дурсамжийн нэг байна гэдэгт итгэлтэй байна” хэмээжээ.

Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр тус дугуйланд суралцан зурах ур чадвараараа тэргүүлсэн сурагчдад Монголын багш нарын холбооны дээд шагнал "Алтан мэлмий" шагналаар шагнасан байна. 





Д.Үржинбадам

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top