Зарим агуу хүмүүс өөрийн амьдралаа тэнэг, инээд хүргэм маягаар төгсгөдөг жишээ тун олон. Олны дунд жорлон орохгүй хэмээн мөрийцөн ширээний араас босолгүй 11 хоног суун давсгаа хагалж нас барсан гэж түүхэнд тэмдэглэгдсэн хүн ч байдаг гэнэ шүү. Тэгвэл дэлхийн алдартнууд хорвоогийн мөнх бусыг үзүүлэхдээ хамгийн сонин, "азгүй" байдлаар одож байсан жишээнүүдээс хүргэе.
1. Грекийн философич Хрисипп Инжир- Жимсний даршинд согтсон илжгээ шоолж зогсолтгүй инээсээр байгаад нас баржээ.
2. Жек Даниэл – «Jack Daniel’s» алдарт вискиг үндэслэгч. Хатуулгагүй гутлаараа өөрийн сейфийг өшиглөж чигчий хуруугаа гэмтээсэн ба хөл нь шархалж цусанд нь бохир орсноор нас барсан.
3. Америкийн 12 дахь ерөнхийлөгч Закари Тейлор – 1850 оны 7 сарын 4-нд Ерөнхийлөгчийн тангараг өргөх албан ёслолын ажиллагааны дараа хэт халуунаас болж олон мөхөөлдөс идснээс ерөнхийлөгчийн жинхэнэ албан тушаалд дэвшсний тав дахь өдрөө таалал төгсөж байжээ.
4. Адал явдалт өгүүллэг зохиогч Аллан Пинкертон өөрийн зохиолын үйл явдалд зориулж хэлээ хүчтэй хатгаснаас болж идээт үжил өвчнөөр нас барсан.
5. Францын дуучин Франсуа Клод усанд орж байхдаа усны өрөөний гэрлийг өөрчлөхөөр оролдон цахилгаан гүйдэлд цохиулан нас барсан байна.
6. Жим Фикс, зохиолч – «Гүйлтийн тухай бүрэн ойлголт » бестселлер номын зохиогч 1970 онд гүйлтийн дасгал хийж яваад зүрхний хурц дутагдлаар нас барсан.
7. Төмөр гэдэст Гудини – Монреальд аялан тоглолт хийж явсан 3 оюутан бэлтгэлийн үер хувцас солих өрөөнд амарч байхдаа хүний ходоод хүчтэй цохилт хэрхэн хүлээн авдаг бол хэмээн сониурчихжээ . Гудини, өөрийн хэвлий орчим хүчтэй цохилт хийхийг хүсч, найзууд гурван удаа хүчээ шавхан цохив. Хэд хоногийн дараахан дэлүүний урагдлаас болж хэвлийн гялтан хальс үрэвсэж нас барсан харамсалтай түүх бий.
8. Жан-Батист Люлли – XVII зууны чадварлаг хөгжмийн зохиолч. Францын хааны захиалгаар хөгжмийн бүтээл хийж тоглолтонд бэлтгэж байхдаа өөрийн бүтээлтэйгээ зөрчилдөж шал дэвсэлснээс болж хөлөө хугалан цусан үжил өвчнөөр нас барсан байдаг.
9. XVI зууны гарамгай улс төрч нэр хүндтэй философич Фрэнсис Бэкон цастай өдөр шуудууны усанд тахиа хөлдөөх оролдлого хийсэн ч эцэст өөрөө хөлдөж нас барсан.
10. Фридрих Ницше (1844-1900) Германы гүн ухаантан, сонгодог филологч, хөгжмийн зохиолч, зохиолч. Оюун санааны тогтворгүй байдлаас үүдэн 1889 оноос эхлэн уран бүтээлээ туурвиж чадахаа больжээ. Нэгэн нөхөр морио нүүр нүдгүй балбаж байхыг нь Ницше харж сэтгэл зүй нь уймарч нас эцэслэжээ.
11. Ги де Мопассан (1850-1893) Францын зохиолч, хэдэн арван алдартай өгүүллэг, роман, тууж бичсэн. Язгууртан гаралтай, донжуан, хайр дурлалын харилцаа тогтоосон эмэгтэйчүүдийнх нь жагсаалт 300 хол давна. 42 насандаа Парисаас холгүй сэтгэл мэдрэлийн нэгэн эмнэлэгт нас баржээ.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 0 )