”Яг түүн шиг” шоуны шинэ улирлын оролцогчид хэн хэн байх вэ

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 24

Үзэгч олныг цэнхэр дэлгэцийн өмнө "хүлдэг" шоу нэвтрүүлгүүдийн нэг "Яг түүн шиг" шоуны шинэ улирлын дугаар тун удахгүй эхлэх гэж байгаа билээ. Тус шоуны оролцогчид хэн байх нь үзэгч олны хувьд ихээхэн сонирхолыг татдаг зүйл бөгөөд одоо хэдийнээ гурван оролцогчоо нийтэд зарласан юм. "Яг түүн шиг" шоу нь нийт найман оролцогчоос бүрддэг. Тэд бүгд Монголын урлагт тодорхой хувь нэмэр оруулсан эрхэмүүд байх нь элбэг. Харин энэ удаагийн оролцогчоор загвар өмсөгч Ж.Энэрэл, "Sweetymotion" хамтлагийн Г.Сүндэрмаа, ая зохиогч Б.Нацагдорж буюу Naki нар тодроод байна. Үлдсэн таван оролцогчдийн нэрс одоогоор тодорхой болоогүй байгаа юм."Яг түүн шиг" шоуны шинэ улирлын оролцогч Загвар өмсөгч, модель Ж.Энэрэлийн хувьд  ”Face of Mongolia” тэмцээний тэргүүн байрын шагналт, "Miss World Mongolia" тэмцээнд II байранд шалгарч байсан түүнээс гадна Монголд зохиогдож буй олон тэмцээн уралдаанд шагналт байрыг эзэлж байсан чадварлаг нэгэн юм. Тэрбээр Английн “Harrods” сэтгүүл нүүрэнд, Америкийн “Seventeen” болон “Elle” сэтгүүлүүд дээр гарч Монголын нэрийг өндөрт өргөж яваа модель бүсгүй төдийгүй "NYC Muse Model Management", "MP Paris", "MP Milan", "MandP London" агентлагуудад харьяалагдан ажиллаж байна.


 

Харин ая зохиогч Б.Нацагдорж нь Монголын дуучдын олон хит болж буй дуунууд дээр хөгжмийн найруулга хийж түүнээс гадна аяыг зохиосон дуучин залуу ажээ. Түүний хамтран ажилласан дуучдаас дурдвал МУГЖ дуучин Б. Сарантуяа, МУГЖ Т. Ариунаа, Төрийн соёрхолт дуучин Д. Болд, Камертон, Киви хамтлаг, дуучин Ука, Ангирмаа, Хишигдалай нар юм. 


Монголын рок поп ертөнцийн охидын хамтлагуудын дунд томоохон байр суурь эзэлдэг "Sweetymotion" бол ахмад хамтлагт тооцогддог гэхэд хилсдэхгүй. Тус хамтлагийн хамгийн хүчирхэг хоолойтой, хамгийн хөөрхөн гэгддэг Г.Сүндэрээ "Яг түүн шиг" шоуны оролцогчоор нэрлэгджээ. 


 

Б.АМИР

Эх сурвалж: www.ZINDAA.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top