Ардын дуу “Ай Нанаа”-г хүмүүс янаг амрагийн дуу хэмээн ойлгох нь элбэг. Харин энэ дуу хүүгээ алдсан эцэг хүний гуниг харууслаас төрсөн эмгэнэлийн дуу ажээ.
"Ай Нанаа"-г Үндэсний эрх чөлөөний төлөө тэмцэгч Эрдэнэ дайчин хошой Чин ван Ханддорж зохион дуулсан байна. Манжийн хаан Чин ван Ханддорж-д элч илгээн төрийн хэргээр ордондоо дуудсан бөгөөд ирсэн өдөр нь зоог барьж “хүндлэл” үзүүлжээ.
Чин ван Ханддоржийн өмнө цар тавагтай, хадгаар бүтээсэн зоог ирэхэд Вантан махан хоол байна хэмээн бодож хутгаа зэхэн байх зуур хоол авчирсан этгээд бүтээсэн хадгийг нь авч өгчээ. Гэтэл өөрийнх нь бяцхан хүү Данзанжамцын толгойг тасдаж ялз чанаад өмнө тавьсан байсан гэдэг.
Энэхүү доромжлол басамжлалын хариуд тэрбээр толгой гудайн сөгдөлгүй “Монхор үрээсээ салах хэцүү ч Монголоосоо хагацаагүй цагт болно оо хө” гээд хүүгийнхээ толгойг ганзагалан эх нутгаа зорихдоо асар их тэсвэр тэвчээр, харууслыг тээж ирсэн байдаг.
Нутагтаа харьж ирээд “Манж, хятадын маалинга шаахайн ул, марал илжигний туурайг Хаалган даваа давуулж, Ар халхын нутагт хэрхэвч гишгүүлэхгүй” хэмээн тангараг тавьж, эмгэнэлд автсан сэтгэлээ илэрхийлэн энэхүү дууг зохион дуулжээ.
Чин ван Ханддорж хүүгээ “Нанаа” хэмээн өхөөрдөн дууддаг байсан бөгөөд 7-хон настай балчир байхад нь ийнхүү хагацжээ.
“Зүүн уулын зэрэглээ байнаа хө, ай Нанаа минь ээ
Зүглээд очсон чинь үгүй л байна аа хө
Зүүд нойрон дундаа хоёулаа байна аа хө, ай Нанаа минь ээ
Зүүдлээд сэрсэн чинь ганцаараа байна аа хө
Урд уулын зэрэглээ байна аа хө, ай Нанаа минь ээ
Угтаад очсон чинь үгүй л байна аа хө
Унтах нойрондоо хоёулаа байна аа хө, ай Нанаа минь ээ
Унтаад сэрсэн чинь ганцаараа байна аа хө” хэмээн дуулсан түүхтэй ажээ.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 4 )
Мартах, магтах биш ингэж ярьж дурсч байх хэрэгтэй. Даяаршиж буй энэ үед идэх хоол, өмсөх хувцас бүгд ижил болсон байхад түүхээ мэдэж ялгарч, товойж явах хэрэгцээ шаардлага байлгүй л яахав. Ж нь Азийн бар улс гэгддэг солонгосчууд чинь өнөө түүхэн кино, хоол ундаараа л хол явж байгаа биздээ. Гадны оронд бид хятад солонгосороо л дуудуулдаг гэдэг. Бүгдээрээ л Чингис хаан нтр гэж ярьж өөрийгөө илэрхийлдэг шүү дээ. Тийм байж өнгөрсний хэрэгцээ байхгүй ээ, илүү гарах гэж хичээлээ гэх юм. Харгислал зогсоно гэж байхгүй, харин багасч болно. Ийм аймар юм болсон. Дахиж болгохгүй гэдэг сануулга болж болно.
Ene shal hudal vg shvv ! Ardiinhaa duug engej guivuulj bolohgvi dee ih medegchidee !
Heden zuunii omno bolson yumiig onoodor dahin davtaaj bicheed baih heregtsee,shaardlaga yu ve?.Er ni hun torlogton tuuj ongoruulsen tuuhendee hen ni heneesee tutchihvii gesen shig hargis hertsgii uildliig uls bur hiij . Bid er tutaagui ee.Huvlai haanii ued hyatad hun nohoin chinee l unelegdej baga l alj boloh, 10 hyatad ailiin dund neg zaazuurtai bailgaj baisan geed bid oorsodiinhoo hiisen hargislaliig bichvel uunees erdoo tutahgui ee. Iimiin tuld ongorson yavdliig ogorsond ni uldeeve;l yaasan yum.Iim hargislal hiih shaltgaaniig l garguulahgui baihiig bid hicheeh bus uu?!