Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яам 2018 оны 4 дүгээр сар 29-нд Вашингтон хотын “Рональд Рейган” олон улсын худалдааны төвд зохион байгуулагдсан “Олон улсын хүүхдийн их наадамд”-д оролцов.
“Олон улсын хүүхдийн их наадам” нь Вашингтон хотод 2012 оноос хойш зохион байгуулагдаж ирсэн бөгөөд энэ удаагийн их наадамд 20 гаруй улсын ЭСЯ оролцож, эх орныхоо талаар танилцуулж, түүх, соёлоо сурталчлав. Энэхүү арга хэмжээг 5000 гаруй хүн үзэж сонирхсон бөгөөд Монголын соёл, ёс заншлын талаар сонирхон асууж байлаа.
Арга хэмжээнд хүрэлцэн ирсэн зочид Монгол шагайн наадгай тоглож, хүүхэд, багачуудыг ааруул, ээзгий зэрэг цагаан идээгээр дайлсны зэрэгцээ Вашингтон хот дахь Монгол сургуулийн сурагчид ардын болон сонгодог урлагийн үзүүлбэр толилуулав.
Сэтгэгдэл ( 0 )