Д.Пагмадуламын тухай онц сонирхолтой роман бичжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 07

 Их зохиолч Д.Нацагдоржийн гэргий Д.Пагмадуламын тухай баримт сэлт нь олон янзын зөрүүтэй байр сууриар түүхэнд үлдсэн нь бий. Монголын түүхэнд ээдрээтэй амьдарч таалал болсон бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Д.Пагмадулам бөгөөд түүний тухай үнэн мөнийг манай үе үеийн уран бүтээлчид олонд хүргэхийг эртнээс зорьж ирсэн ч түүний амьдралын бодит түүх бүрэн дүүрэн гараагүй хэмээн судлаачид үздэг билээ.

Тэгвэл Төрийн шагналт зохиол Д.Төрбат их зохиолчийн гэргий Д.Пагмадуламын талаар олон жилийн турш баримт сэлт цуглуулж, бодит үнэнд тулгуурласан “Д.Пагмадулам” нэртэй түүхэн роман бичиж олны хүртээл болгохоор зэхжээ. Түүнийг Дотоод яамнаас мэдээлэгч болгохыг хүссэн ч тэрбээр олон шалтгаалахаас зүйлээс үүдэн цааргалсан учраас хавчиж шахах болсон, амьдралын сүүлийн жилүүдэд хэрхэн яаж амьдарч байсан тухай, Д.Пагмадулам нь айлд хэрхэн үрчлүүлсэн, түүнийг хэн богтлон авч, хувьсгал ялсан даруйд хэрхэн Д.Нацагдоржтой нийлсэн  зэрэг онц сонирхолтой баримтуудыг түшсэн нь яах аргагүй сонирхол татахуйц зохиол болсон гэнэ. Мөнхүү Д.Пагмадуламын түүхэнд бүдэг үлдсэн он жилүүдийг гаргах, түүнийг тодруулахын тулд их зохиолч Д.Нацагдоржийн түүхэнд бүдэгхэн үлдсэн зарим зүйл ч тодрох магадлалыг энэ романаас харж болох аж.

Дашрамд дурдахад зохиолч Д.Төрбат нь манай үргэлжилсэн үгийн нэрт зохиолчдын нэг төдийгүй сүүлийн жилүүдэд түүхэн сэдэв, тэр тусмаа бодит хүмүүсийг тодруулах зорилгоор олон сонирхолтой романыг олны хүртээл болгосон билээ. Тухайлбал, "Бар засаг", "Туулай туурьс", "Хонин холбоо", "Морин зэрэглээ" гэх мэт 12 жилээр бичсэн цуврал роман, "Х.Чойбалсан" цуврал боть зэрэг үргэлжилсэн үгийн бүтээлүүдийг нь нэрлэж болно.

С.Ууганбаяр

www.zindaa.mn

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top