Нүүрний гажгаасаа болж модель болсон Илка Брюх

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 07

26 настай Германы загвар өмсөгч Илка Брюх өвөрмөц царай төрхөөрөө дэлхийд алдартай. Тэрбээр энгийн модель бүсгүйчүүдээс ялгарах зүйл нь түүний унаган төрх билээ. Илкагийн амьдрал хэзээ ч амар байгаагүй тэрбээр ярихдаа "Би нүүрний гажигтай төрсөн, хамрын нэг нүх маань буруу байрладаг, нулимсний суваг асуудалтай учир байнга нэг нүднээс нулимс гардаг би үргэлж уйлдаг" хэмээн ярьсан байдаг байна. Илка өдийг хүрэхдээ олон төрлийн ажил хийж ирсэн боловч моделийн ажил түүнд маш ихээр таалагддаг байна. Тэрбээр одоо дэлхийн алдартай моделиудын нэг бөгөөд гоо үзэсгэлэн гэх зүйлийг өөр өнцгөөс харуулж болно гэдгийг дахин нэг сануулж байгаа юм. Одоо Илка гайхалтай түүхтэй хүчтэй эмэгтэйчүүдийн тоонд ордог.  Мөн өөртэйгөө ижил асуудалтай хүмүүстэй уулзахыг хүсдэг.

Илка хоёр жилийн өмнө нэгэн гэрэл зурагчинтай танилцсан аж. Түүнээс хойш өөрийнхөө жинхэнэ дүр төрхийг олон нийтэд таниулахыг хүсч олон нийтийн сүлжээнд өөрийнхөө зургуудыг хуваалцаж эхэлжээ. Энэ нь түүнд маш их зориг мөн эерэг хандлагыг авчирсан гэдэг.

Түүний уриа үг "Чиний зан авир муухай бол муухай байх ганц арга бий. Ганцхан гадаад төрхний ард нуугдах ёсгүй".


Б.АМИР

Эх сурвалж: www.ZINDAA.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
j(202.21.127.131) 2018 оны 05 сарын 09

omno n 2 bga bzdee sn haraarai bi bs 6 gj harsaan anh

0  |  0
zochin(64.119.27.99) 2018 оны 05 сарын 09

6 n nastai ntr zindaa bolildooo

0  |  0
Top