Афганистанд эрчүүд эмэгтэй хүнээс дээгүүр үнэлэгддэг. Эмэгтэйчүүдэд бараг ямар ч эрх байхгүй. Тэр дундаа ажиллах эрх огт байхгүй. Тиймээс 18 настай Ситара Вафадар гэх бүсгүй гэр бүлийнхээ өрийг дарахын тулд 10 гаруй жил эрэгтэй хүний дүрээр тоосгоны үйлдвэрт ажиллаж байгаа аж. Бүсгүй Нангархар мужид эцэг эх болон таван дүүгийнхээ хамт амьдардаг гэнэ. Тэдний гэр бүлд эрэгтэй хүүхэд төрөөгүй учир Ситара ахын үүрэг гүйцэтгэж, аавтайгаа хамт ажил хийдэг аж.
Бүсгүй долоо хоногийн зургаан өдөр нь өглөөнөөс орой болтол ажилладаг гэнэ. Тэрбээр өдөрт хоёр орчим доллар олдог аж. Ситара сэтгүүлч нарт ярихдаа “Би их бүдүүн хоолойтой. Бас богино үстэй, эрэгтэй хүний хувцас өмсдөг болохоор хүмүүс намайг эмэгтэй гэж мэддэггүй. Үүнээс өөрөөр амьдрахыг хүсдэг. Гэхдээ үргэлжлүүлэн ажиллана” гэжээ.
О.Саша
Сэтгэгдэл ( 9 )
Ardchlalin buyand manai huuhnuud erh cheleegee edelj bgaa ni unen
Emegtei xyn ajil xiij boloxgyi gej xoridog ene uls xeddygeer zuund xegjeed baina daa Ene ulsad emegtei xyn bolj tereegyi bi ix xuvi zayatai aztai xyn yum baina gej eeriigee bodloo
Yostoi mundag yum aa
Афганд ардчилал тогтоод ингэж л өөрчлөгджээ.
МАНИН ЮМ БИШҮҮ
Үгүй ээ мөн хэцүү еэ
Угаасаа эрэгтэй юм биш үү