Бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан Холливудын одод

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 10

Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогчид нийгмээс үл хамааралтай болохыг илүүд үзэж өөрсдийгөө буруутган чимээгүй байхыг хүсдэг. Харин тэрхүү сэтгэл санааны дарамтыг даван дийлсэн алдартнуудыг танилцуулахаар боллоо.

Мадонна


Дуучин Мадонна Нью-Йорк хотод амьдардаг байсан бөгөөд байшингийнхаа үүдэнд хутгатай этгээдэд хүчиндүүлсэн гэдэг. Тэрбээр тухайн үед 19 настай байсан аж. Мадонна цагдаагийн газар руу очихыг хүссэн боловч нотлох баримт болох эрүүл мэндийн үзлэг хийлгэх журам түүнд маш ихээр гутамшигтай санагдаж байв. Ингээд юу болсныг чимээгүйхэн дотроо оршуулахыг хүссэн гэж нэгэн ярилцлагадаа ярьж байжээ. Мадонна 2015 онд анх энэ тухайгаа Харпер худалдааны төвийн залуу үеийнхэнд зориулсан үйл ажиллагаан дээр олон нийтэд зарласан юм.

Тери Хэтчер


Найман настайдаа Тери өөрийн авга ахдаа хүчиндүүлж байжээ. Бяцхан Тери бүгдийг буруутгаж энэ талаараа хүмүүст хэлэхгүй байхаар шийдэж байсан аж. Энэ талаар 2002 онд анх олон нийтэд хэлсэн байдаг байна. Өнөөдөр Тери Хэтчер бэлгийн хүчирхийлэлд өртсөн өсвөр насныхан болон хүүхдүүд гүн туслалцаа үзүүлж, сайн үйлсийн төлөө уриалан ажилладаг байна.

Шайа Лабаф


2014 оны хоёрдугаар сарын 14-ны өдөр хохирогч болж байжээ. Түүнийг фенүүдийнх нь нэг нь зодсон байдаг байна. Зохион байгуулагчдын хэлж байгаагаар юу болсныг мэдсэн даруйдаа зогсоох гэж хичээсэн боловч Шайг зодсон охиныг барьж авч чадаагүй байна.

Мэрилин Монро


Монро бэлгийн хүчирхийллийн талаар олон нийтэд ярихаар шийдсэн анхны од ажээ. 1953 онд тэрбээр есөн настай байхдаа Grace McKee-ийн гэр бүлд үрчлэгдсэн юм. Үүнээс хойш удалгүй энэхүү гэр бүлийг насанд хүрээгүй хүүхдүүдийг хүчирхийлдэг хэмээн мэдэгдсэн байна.

Опра Уинфри


АНУ-ын хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн нэг Опра Уинфригийн хүүхэд нас харанхуй байсан гэдэг. 9 настайгаас эхлэн Опраг хүчирхийлж байсан бөгөөд түүний үеэл, авга ах, гэр бүлийн хүмүүсийнхээ хүчирхийлэлд өртсөн байдаг байна. 13 настайдаа тэрбээр жирэмсэн болж ээж нь түүнийг өөр хот руу буюу аав руу нь илгээж байжээ. Түүний хүүхэд төрснөөс хойш удалгүй нас барсан бөгөөд Опрагийн аав түүний амьдралд хоёр дахь боломж олгосон хэмээн Опра ярьсан юм. Опра-гийн түүх бэлгийн хүчирхийлэлд өртсөн бүх хүмүүст маш их нөлөө үзүүлсэн аж.

Тим Рот


2009 онд жүжигчин “Цэргийн бүс” кинонд тоглохдоо анх гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байсан тухайгаа хэлж байсан юм. Хүүхэд байхдаа Тим харьцангуй эрт бэлгийн харьцаанд орсон байдаг. Түүний эцэг эх нь энэ талаар огт мэдэхгүй тийм асуудал байхгүй гэдэгт итгэдэг байна.

Тори Амос


Авьяаслаг дуучин, төгөлдөр хуурч тэрбээр карьерынхаа эхэн үед хүчирхийллийн хохирогч болжээ. Тодруулбал буугаар заналхийлж залуу эр жүжигчнийг хүчирхийлсэн байна. Удаан хугацааны турш буюу зургаан жилийн турш энэ талаар ярихыг хүсээгүй ч ярьсан юм. Болсон явдлыг ярьсан даруйдаа  дэлхий даяар хүчирхийлэгчийн хохирогч болсон хүүхэд залуусд тусалж ирсэн ажээ.

Леди Гага


Леди Гага залуухан байхдаа бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон гэдэг. 2014 онд дөнгөж 19 настайдаа дөчин настай хөгжмийн продюсер хүчирхийлсэн тухай ярьжээ. Удаан хугацааны туршид дуучин нь юу болсныг хүлээн зөвшөөрч, өөрийгөө бүх зүйлд буруутгаж амьдарч иржээ. 10 жилийн дараа Lady Gaga "Till It Happens To You" дууг бичсэн бөгөөд энэ нь оюутны байран дахь хүчирхийллийн тухай баримтат киноны албан ёсны дуу болсон юм. Энэхүү дуу нь Оскарын шагнал хүртэж байсан дуу ажээ.

Б.Амир

Эх сурвалж: www.ZINDAA.mn

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zaluu(90.180.37.125) 2018 оны 05 сарын 10

Opra yu helz jrina bichne tuund bi hezeech itgez baigaagui

0  |  0
k(182.160.34.50) 2018 оны 05 сарын 10

yasan ch utgagui orchuulgatai um be

0  |  0
Top